Нийгмийн

Э.Оюунболд шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргажээ

Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Оюунболд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан тул шүүх хурлыг энэ сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ. Ингэснээр уг хурал хоёр дахь удаагаа хойшилж байгаа ба өмнөх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн буюу Э.Оюунболдын өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан учраас хойшлуулж байсан юм.

Э.Оюунболд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Түүнчлэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн урдьчилсан хэлэлцүүлгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18- ны өдрийн 1479 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах /актын биелэлтийг түдгэлзүүлсэн заалт/ хүсэлт тус тус гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button