Нийгмийн

Австрали, Филиппин улсаас 262 иргэн эх орондоо иржээ

Өчигдөр /2020.06.09/ Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд газарджээ.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу үйлдсэн тус нислэгээр Австрали, Филиппин улсаас 262 иргэн эх орондоо ирсэн юм. Тодруулбал,

  • Бага насны хүүхэдтэй 79 гэр бүл,
  • Жирэмсэн болон асран хамгаалагчтай 15,
  • Өндөр настан болон асран хамгаалагчтай 47,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хоёр,
  • Эрүүл мэндийн шалтгаантай 26,
  • Визний хугацаа, санхүүгийн хүндрэлтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 64 хүн,
  • Филиппин Улсын Сэбү арлаас мөн 29 иргэн ирсэн юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар” зочид буудал, “Баянбайгаль”, “Баянхангай” сувилалд тусгаарлах юм.

Улаанбаатар-Сидней-Улаанбаатар чиглэлийн анхны тусгай нислэгийг “МИАТ” компанийн Ж.Доржнамжил ахлагчтай баг үйлдэж нэг талдаа 10 мянга гаруй км зам туулжээ.

Гадаад харилцааны яам, “МИАТ” компани Австрали, БНХАУ, Хонконг, Индонези, Филиппин улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайдын яамдаараа дамжуулан онгоцны хөөрөлт, буулт үйлдэх, дамжин өнгөрөх зөвшөөрлийг дипломат шугамаар хэлэлцэж авсан гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. 

 

https://www.facebook.com/mergejliinhyanalt/videos/4488186444532181/?v=4488186444532181
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button