Нийгмийн

Коронавирусээр нас барагсдын тоо ДӨРВӨН ЗУУН МЯНГА ДАВЛАА

Дэлхий дахинаа коронавирусээр халдварлагсдын тоо 7.189.868 болж, нас барагсдын тоо 408,240 болжээ. Сүүлийн 24 цагийн байдлаар АНУ-д 19.044 шинэ тохиолдол илэрч, 586 хүн нас баржээ.

Ийнхүү тус улсад коронавирусийн халдвар өвчлөгсдийн тоо 2.026.493 -д хүрсэн юм. Үүний дараа Бразил улс орох бөгөөд тус улсад сүүлийн 24 цагийн байдлаар 18.925 шинэ тохиолдол илэрч, 813 хүн нас барснаар нийт тохиолдлын тоо 710.887-д хүрсэн байна. ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар 8,985 шинэ тохиолдол бүртгэгдэж, 112 хүн нас барсан байна. Тэдгээрийн дараа халдварын тархалт, нөхцөл байдлаараа Испани, Англи, Энэтхэг, Итали, Герман зэрэг улсууд өндөр хувьтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button