НИЙГЭМ

Хойд эцэг нь 2 настай хүүхдийнхээ хоолойг боож, хөнөөхийг завджээ

Сүүлийн үед хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг буурахгүй байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож буй. Ялангуяа, хойд эцэгтээ, ойрын хамаатандаа зодуулж, хүчирхийлүүлсний улмаас амиа алдсан, бэртэж гэмтсэн, сэтгэл санааны хүнд байдалд орсон хэрэг тасрахгүй байгаа нь харамсалтай.

Ийм төрлийн гэмт хэрэг Увс аймгийн Улаангом суманд энэ сарын 8-нд гарчээ. 21 настай иргэн Б хоёр настай хүүхдээ боон, хөнөөхийг завдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тухайн хүүхдийн ээж цагдаад хандсанаар амийг нь аварчээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад хойд эцэг нь хоёр настай хүүгийнхээ хоолойг нь боож, амь насанд нь халдахыг завдсан нь тогдоогжээ. Тухайн үед сэжигтэн Б согтуу байсныг ч мөн тогтоосон байна.

Эл хэргийг Увс аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-12 13:48

Увсынхан архи уухаараа догширдог агсан тавьдаг нь бүр цаанаасаа өгөгдсөн гeн юм шиг бгаан. Архи уусны хор гай. Хар з�##�уугаараа архинд дурладаг м�##� юмаа

Зочинмонгол
Зочинмонгол
2020-06-12 14:31

Яадаг муу хүүр вэ

Зочин
Зочин
2020-06-12 14:47

uuriinh ni eej aaw humuujuulj chadaaguin l gai shuu, manai zaluu aaw, eejuud ajil ged guigeed blgui huuhduuddee bagaas n chanartai tsag gargaj bgaarai. Bas ene hun awah estoi shiitgelee awahgui bol shorongoos garaad bur dogshirno shuu.

Зочин
Зочин
2020-06-12 14:48

eej, huuhed 2ig ayulgui gazar blgah heregtei

Зочин
Зочин
2020-06-12 17:16

Яадаг муу банди вэ

Зочин
Зочин
2020-06-13 17:21

2хон настай нялх хүүхэдтэй хүн түр пауз авч болдоггүн бхдаа. Шууд үргэлжлүүлээд дараагийн нөхөр?! Нялх хүүхэд боож суудаг архичин �########�?! Ямар новшийн амьдр�##� вэ?

Zochin
Zochin
2020-10-07 10:50
Reply to  Зочин

Uhej bsan har huur chadahgui bol yu gej eejte ni suusan yum be

Холбоотой мэдээ

Back to top button