Нийгмийн
Х.Бат-Ялалтыг шүүх хурал хойшилж, үргэлжлүүлэн хорихоор болжээ

Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд өнгөрсөн тавдугаар сарын 08-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон.
Гэвч шүүгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Л.Даваасүрэн нар шүүх хуралдаан давхцсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт бичгээр ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг өнөөдөр /2020.05.23/-ны 09:00 цагт товложээ. Гэвч шүүх хурал долдугаар сарын 3-ныг хүртэл дахин хойшилж, түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.