НийгмийнУЛС ТӨР

Э.Бат-Үүл: Нэр дэвшигчдийг хууль бусаар цагдан хориод сонгуульдсаныг УИХ-аар заавал хэлэлцэх ёстой

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар хэвлэлд хандлаа. Тэрбээр өнөө жилийн УИХ-ын сонгуульд АН-аас Хэнтий аймагт нэр дэвшээд ялагдсан юм.

Э.Бат-Үүл “Өнөөдөр СЕХ-ноос сонгуулийн дүнг танилцуулах байх. Үүнтэй холбогдуулан энэ мэдээллийг хийж байна. Энэ удаагийн сонгуульд зургаан нэр дэвшигчийг цагдан хорьж байгаад хийсэн нь хууль бус. Да.Ганболдын өмгөөлөгчийн хэлснээр Шүүхийн зүгээс хуулийг ноцтой зөрчсөн асуудал. Шүүхээс “Да.Ганболд хаана явж байна вэ” гэж асуусан байна лээ. Тэгээд зургадугаар сарын 15-нд 10 тэрбум төгрөгийн барьцаа нэхсэн. Тэгэнгүүтээ 18-нд барьцаа өгсөнгүй гэх шалтгаанаар цагдан хорьсон. Ингээд сонгууль дуустал, өнөөдрийг хүртэл Да.Ганболд нарын зургаан нэр дэвшигчийг цагдан хорьсоор байна.

Би Зоригийн хөшөөний дэргэд “Дарангуйллыг давраахгүй” гэдэг цуглаан хийж, СЕХ-нд шаардлага хүргүүлсэн. Шүүхээс дээрх зургаан нэр дэвшигчийг цагдан хорихдоо СЕХ-ноос ямар ч зөвшөөрөл аваагүй. Сонгуулийн үеийн бүх зүйлийг, үйл ажиллагааг Сонгуулийн тухай хуулиар зохицуулдаг. Эдгээр нэр дэвшигчийг цагдан хорихын тулд СЕХ-ноос заавал зөвшөөрөл авах учиртай. Үүгээрээ сонгогчдыг ч мөн төөрөгдүүлсэн. Олонх иргэн “Хоригдсон хүнд санал өгч болох юм болов уу” гээд эргэлзсэн гэнэ лээ.

Зургаан нэр дэвшигчийг цагдан хорьж байгаад сонгууль хийсэн асуудлыг УИХ заавал хэлэлцэн, хууль зөрчсөн шүүгчдэд хариуцлага тооцох ёстой. Энэ асуудлыг нягтлан шалгаж, холбогдох шүүгчдэд хариуцлага тооцох учиртай. Үүнтэй би тэмцэнэ. Энэ асуудалд дэмжлэг үзүүлэхийг сэтгүүлчдэд уриалъя” гэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-06-26 11:33

Duugvi l amaa tataad hol bai

Зочин
Зочин
2020-06-26 13:40

Temtseh yaasan be

Зочин
Зочин
2020-06-26 14:03

Та хэддүгээр байранд оров доо

Холбоотой мэдээ

Back to top button