Стандарт, аюулгүй байдал хангасан 800 таксиг үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байна

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан стандарт, аюулгүй байдал хангасан 800 таксиг үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байгаа талаар мэдээлж байна.
Нийтийн тээврийн шинэчлэх бодлогын хүрээнд шийдвэрлэж буй таван асуудлын нэг нь такси үйлчилгээ бөгөөд нийслэлээс хувийн хэвшилтэй хамтран такси үйлчилгээг нэг стандартад оруулахаар ажиллаж байна. Эхний км-т 1500 төгрөг байх бөгөөд дараагийн км-үүд нь 1000 төгрөг байх юм.
Нийслэл хотод нэгдсэн стандарт бүхий ХОТ такси хэмээх такси үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлж байгаа бөгөөд нийт 800 такси үйлчилгээнд явах юм байна. Энэхүү такси үйлчилгээ нь эхний км-т 1500 төгрөг байх бөгөөд дараагийн км-үүд нь 1000 төгрөг байх юм. ХОТ таксинд үйлчилгээ үзүүлэх жолооч нар мэргэшсэн сургалтад хамрагдсан бөгөөд такси үйлчилгээнд явах автомашинуудын жолооны хүрд нь зөв талдаа. Мөн "UB CAB” аппликэйшнээр дамжуулан авах юм байна. Такси үйлчилгээний тоолууруудыг стандартын шаардлага хангаж, баталгаа авсан бөгөөд тоолуур нэг см-ийн нарийвчлалтай гаргаж, төлбөрийг алдаагүй гаргах тоолуурыг тавьсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв дөө хөө