УЛС ТӨР

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр О.Батхандыг томилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгчөөр О.Батхандыг томилов. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшсэн тэрбээр Москвагийн нэрэмжит 33 дугаар дунд сургууль, Үндэсний тагнуулын академийг эрхзүйч, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын сэтгүүлчээр төгссөн.

ТВ-9 телевизээс ажлын гараагаа эхлүүлж, гадаад мэдээний редактор, сэтгүүлч, Гадаад харилцааны албаны дарга, УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст сэтгүүлч, редактор, ETV HD телевизийн захирал, “NTV Медиа групп”-ын Медиа хариуцсан захирлаар ажиллаж байсан туршлагатай.

2014- 2016 онд УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, УИХ-ын даргын хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдож байв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
УИХ-ын хэвлэлийн албанаас
УИХ-ын хэвлэлийн албанаас
2020-07-06 15:41

мундаг эмэгтэй цуг ажиллаж басйан Их хур�##�д сайн ч дарга байсан ширүүн зантай боловч хүн чанартай эмэгтэй дээ цаашаа харж худлаа инээдэггүй шууд нүүрэн дээр хэлдэг зантай амжилт даргадаа

Холбоотой мэдээ

Back to top button