Нийгмийн

Салхитын мөнгөний ордын хэрэгт тусгаарлагдсан хоёр шүүгчийн хэргийг шүүнэ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 26-ны 12.00 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг танилцуулсан. Тус шийдвэрээр Ц.Амарсайхан, Б.Сайханцэцэг, Д.Өнөрцэцэг нарын гурван хүнийг тодорхой шалтгааны улмаас тусгаарлаж, хэргүүдийг хянан хэлэлцэхээр болсон. Өнөөдөр /2020.06.30/ 13.30 цагт Б.Сайханцэцэг, Д.Өнөрцэцэг нарт холбогдох тусгаарлагдсан хэргүүдийг дахин хянаж хэлэлцэх аж. Тодруулбал:

  • Мөрдөн байцаалтын явцад УДШ-ийн шүүгч Ц.Амарсайхан БНСУ-д эмчилгээнд яваад ирээгүй тул хэргийг нь тусгаарласан.
  • ЧД-ийн Иргэний хэргийн танхимын Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нь хэргийн оролцогчоос авсан мөнгөө зээлсэн болгон шүүхээр шийдвэр гаргуулсан тул тусгаарласан
  • н.Өнөрцэцэг хэргийн баримтыг хянан шийдвэрлэх үед бие нь муудсан учир тусгаарласан. Тэдний хэргийг дахин хянан хэлэлцэх аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button