УЛС ТӨР

Ерөнхий сайдаар Н.Энхбаяр хамгийн удаан ажиллажээ

Шинэ парламент бүрдэн, шинэ Ерөнхий сайдыг удахгүй тодруулах гэж байгаа билээ. Засгийн эрхийг барьж, олонх болсон МАН У.Хүрэлсүхийг эл албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар дэмжин, нэрийг нь Ерөнхийлөгчид өргөн бариад буй. Үүнийг Ерөнхийлөгч Х.Баттулаг зөвшөөрч, УИХ-аар баталгаажуулбал У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа сонгогдоно. Ингэснээр 1990 оноос хойш хоёр дахь удаагаа сонгогдож буй гурав дахь (түүнээс өмнө С.Баяр, Ц.Элбэгдорж) түшээ болох юм.

Монгол Улсын Ерөнхий сайдаар хамгийн удаан тогтвортой ажилласан эрхэм бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Тэрбээр Ерөнхий сайдаар 1486 хоног ажиллажээ.

П.Жасрай-1459 хоног

С.Батболд-1015 хоног

У.Хүрэлсүх-1001 хоног

Н.Алтанхуяг-819 хоног

С.Баяр-706 хоног

Д.Бямбасүрэн-679 хоног

М.Энхсайхан-643 хоног

Ч.Сайханбилэг-595 хоног

Ц.Элбэгдорж-230, 511 хоног

Ж.Эрдэнэбат- 426 хоног

Р.Амаржаргал-362 хоног

Ж.Наранцацралт-225 хоног

Ш.Гунгаадорж-174 хоног.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button