Нийгмийн

ФОТО: Төрийн есөн хөлт цагаан туг залах торгон цэргүүдийн бэлтгэл жигдэрчээ

Дэлхийд ганцхан монгол наадам дэнж хотойлгон эхлэх мөч өдөр өдрөөр ойртсоор. Хэний хүү түрүүлж, аль нутгийн уяачийн хүлэг торгон жолоогоо өргүүлэн, хаанахын харваач бусдаасаа мэргэн байх бол хэмээн хүн бүхэн өөр өөрсдийнхөө таамгийг дэвшүүлж суугаа нь мэдээж. Өнөө жилийн наадам өмнөхөөсөө ихээхэн онцлогтой. Коронавирусийн халдвар аюулын харанга дэлдсэн, сонгуулийн жилийн наадмыг үзэгчгүй зохион байгуулж, цэнхэр дэлгэцээр дамжуулахаар болсон нь олны анхаарлыг ихээхэн татаж буй.

Улсын наадмаар есөн хөлт цагаан туг залах торгон цэргүүд өнөө жил Шажин хурахын аманд бэлтгэлээ базааж байна. Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяраар ахлуулсан торгон цэргүүд зургадугаар сарын 8-нд бэлтгэлдээ гарчээ. Тэд тугчид, туг шилжүүлэгч, хөл тугчид, хүн, малын их эмч, гал тогооныхон зэрэг 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Торгон цэргүүд хоёр цагаан, найман шарга, 22 бараан зүсмийн морьтой. Тэд өдөрт найман цагийн бэлтгэл хийж байна. Төрийн есөн хөлт цагаан туг залах торгон цэргүүдийн бэлтгэл жигдэрчээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-03 13:09

uzegchgui ued yosloloo bolildoo

Зочин
Зочин
2020-07-03 15:41

9hult tsagaan tug garch irhed yavdag uleever hugmjiin aya bol uneheer Mongol turiin shunshig shuu mash surleg uneheer gaihamshigtai baharhaltai bdg shuu sonsood l baimaar

Холбоотой мэдээ

Back to top button