УЛС ТӨР

Ж.Чинбүрэн: Сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж, хов жив хийж явсангүй

Өчигдрөөс УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг Эрүүл мэндийн сайд болох гэж улайрч байгаа тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр болон цахим орчинд тархсан билээ. Тэгвэл тэрбээр сайд болохгүй, болох гэж хэн нэгний үүдийг сахиагүй хэмээсэн байна.

Энэ тухай өөрийн цахим хуудаснаа,

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАД УЛАЙРАГСДАД...

Миний бие 41,000 Баян Зүрхчүүдийн итгэлийг дааж Монгол Улсын Их Хурлын гишүүн гэдэг өндөр үүрэг хариуцлагатай ажлыг авч, асар их хариуцлагыг үүрч, итгэлийг зүтгэлээр хариулах, хэрхэн бодлогоор гүйцэлдүүлэх тухай нойроо хумслан санаагаа чилээж явна. Үндсэн хуулиар ЗГ-аа дангаараа байгуулах Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шилдэг сайн засаглал байгуулах орон зайнд бүү халд! Сонгуулийн өрсөлдөөний үеэр үзээгүй энэ их хар PR-ийг сандал суудал горилогч, өөрийгөө голдоггүй хэдхэн хүнээс л харж, үзэж сууна. Эрүүл мэндийн салбарыг өөдөн татах амаргүй энэ их ажлыг мөнгөний нүдээр хардаг, ард иргэдийн зуурдын өнчрөл хагацлыг зоосны нүхээр хардаг бусармаг хүмүүс гараа тат! Цөөхөн Монголоо эрүүл байлгаж, өвдөж шаналах, хайрт аав, ачит ээж, халамжит ханиа алдах гашуун зовлонгоор тоглох санаатнууд савраа тат! Би сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж элдэв хов жив хийж явсангүй, хийх ч үгүй! Энэ мэт башир аргаар талцуулж араас нь хараад инээж суугаа Танд харин хэлчихье. Ийм улс төр одоо газар авахгүй, Хүрэлсүх гэдэг хүний шударга, хүнлэг сэтгэлийг нь таньж би улс төрд орсон. Сайдтай сайдгүй хийх ажил минь их. Намайг дэмжиж үргэлж ард минь байдаг ард түмэн, хүн ардын эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа салбарынхандаа талархаж байна. Элэг бүтэн Монголынхоо төлөө зүтгэсээр байх болно хэмээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ulzii
ulzii
2020-07-03 16:28

amjilt husysaaa ih taalagdaj baina bodloo btgi oorchlooroi

Зочин
Зочин
2020-07-03 16:44

Эрүүл мэндийн яамны сайдаар одоо ерөнхий сайдын зөвлөх Анаагах ухааны доктор Н.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлэх хэрэгтэй.

Zochin
Zochin
2020-07-03 17:00

said bolno harsan uym shig helie

Chin Buren emch tohirno
Chin Buren emch tohirno
2020-07-03 17:00

Hurelbaatar uridan avilgaliin hergeer shalgagdaj bsan. Chinburen oorool boloh heregtei Dee,,, ter muhai Sarangereliin hun lav bish shuu,,,

Элэг хөшлөө
Элэг хөшлөө
2020-07-03 17:05

Хэн энэ МАНгарыг сонгосон юм бэ. Бас сайдад санаархаад байгаа юм уу ёстой түй май ккккк

өыбөа өаө
өыбөа өаө
2020-07-03 17:20

Хэ хэ, юун аймаар сүржин мэдэгдэл вэ. Яахав, будаг нь үнэртсэн з�##�уу шинэ гишүүн ингэж л эхэлдэг дээ. Цааш цаашдаа туршлагажаад сураад явчихна дөө. Харин, Ерөнхий сайдыгаа жаахан долоочихон байна уу, үгүй юу.

ЗочинАрд
ЗочинАрд
2020-07-03 17:46

Сэтгэлээсээ дандаа муу санаа, муухай үг гаргаж явдаг хүний амьдр�##�ын цаг минут бүр өөрийгөө уур уцаар, атаа хорсолоор хордуулж, тэрэндээ өөрөө бачууран тарчилж явдаг юм даа. Өөрийгөө хордуулахын оронд ядахдаа дуугүй л бай даа

Lodoi
Lodoi
2020-07-03 19:29

Bayanzurehchuud estoi tylhtai jingene toriin tusheeg songoson bn.Chinburen gishuundee ajiliin amjilt husie!!!

зочин
зочин
2020-07-04 00:01

чи эмч бхдаа ч гэсэн элэгний хавдар туссан хүнд үнэтэй эм шахдаг бсан чинь зоосны нүдээр хорвоог хардаггүй гэх үү гол нь эрүүл мэндийн сайд болох л гэж гишүүн болох гэж улайраагүй гэж үү

зочин
зочин
2020-07-04 00:03

сэтгүүлч Сарангэрэл чавганц л лав биш шүүү 2 т�##� ругаа толгойгоо савчсан с�##�га авгай л лав биш

Sarangerel bolio
Sarangerel bolio
2020-07-04 06:56
Reply to  зочин

Helgii avgai bas ih shuntaltai,,,,

Монгол
Монгол
2020-07-04 13:04

Ер нь ч эмнэлгийн сайд Их хурлын гишүүн давхар байхгүй биз ээ.

Иргэн
Иргэн
2020-07-05 09:43

Шун�##�тай л нөхөр бн. Чаддаг зүйлээ улам сайн хийгээд олон шавь бэлтгэж ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө л явж байхгүй дээ.

zochin
zochin
2020-07-05 14:54

Erenhkii saidaa shudraga baigaarai hkelsen ug chini tod bgaa shuu Sangiin said chini tseber buu khel mash mash ho toi sh dee, ta shudraga tomiloltiig chini ard tumen hkarsaar ......

zochin
zochin
2020-07-05 14:57

CHINBUREN gedeg doktoriig muulaad baigaa ni shalguulaachee CHINBURENGEER said tomiloochee Khyrelsukh eeriin khunee l erj khaigaad baibal ard tumen ogtysruulna odoo amidral khund eer bolson shuu

Холбоотой мэдээ

Back to top button