Жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн дөрөв дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Улаанбаатарт эхлэх гэж байна.
“Бөхийн өргөө”-нд болох тэмцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Азийн хүүхдүүд 2020” наадмын “Test Event” өсвөр үеийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Монголын Жюү жицүгийн холбооноос өөрийн эх орондоо анх удаа хүлээн авч зохион байгуулж буй тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Энэ удаагийн тэмцээнд АНЭУ, Афганистан, Бахрайн, Йордан, БНСУ, Япон, Казахстан, Тайланд, Тайвань, Филиппин зэрэг орны тамирчин оролцохоор манай улсад ирээд байна.
Тэмцээний өмнө шүүгчдийн сургалт болон допингийн эсрэг сургалтуудыг Азийн болон Монголын жюү жицүгийн холбоотой хамтран зохион байгуулжээ. Сургалтыг Азийн жюү жицүгийн холбооны ерөнхий шүүгч Бразил улсын иргэн Александре Нассименто хоёр өдөр удирдан явуулсан байна.
Жюү жицүгийн тивийн тэмцээнийг шүүхээр 13 орны 19 шүүгч ажиллахаар болсон бөгөөд манай улсаас гурван шүүгч багтжээ.
Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд 331, өсвөрийн тэмцээнд 77, нийт 408 тамирчин өрсөлдөхөөр бэлэн болсныг зохион байгуулагчид мэдээлэв.
Б.АМАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Buy Retin A Without Prescription [url=http://ilfrc.com]viagra vs levitra[/url] Cialis Online Sicuro Amoxicillin And Sensitivity Viagra Para Enfermedad
Cephalexin 250 Mg 5 Ml Buy Nizagara Online [url=http://cialibuy.com]cialis without prescription[/url] Buy Xenical Cheap Uk Levitra Generic India