НИЙГЭМ

Аймаг дамжин хулгайн гэмт хэрэг үйлддэг байсан этгээдүүдийг илрүүллээ

Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид Баруун-Урт сумын төвд 2020 оны зургадугаар сард “Жавхлант-Улз”, “Их Монгол”, “Зүүн бүс” худалдааны төвүүдийн цонхыг хагалж, нийт 5 удаагийн үйлдлээр 20 ширхэг гар утас, бугуйн цаг, шашны эдлэл зэрэг эд зүйлс алдагдсан хэргийг эрхэлсэн ажилгүй, урьд олон удаагийн ял шийтгэлтэй Ө нарын бүлэг үйлдсэнийг илрүүлэн шалгаж байна.

Хэргийн шалгалтаас үзэхэд халдлагад өртсөн зарим дэлгүүр, худалдааны төвийн хяналтын камер ажилладаггүй, камергүй, хаалга, цонхны хамгаалалт сул байсан зэрэг нь хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн байх тул иргэд та бүхэн анхаарал сэрэмжтэй байж хяналтын камераа ажиллаж байгаа эсэхийг байнга шалгаж байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Сүхбаатар аймаг дахь Замын Цагдаагийн тасаг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
а м
а м
2020-07-06 10:29

олонд илээр зарла эсүүл цааз�##�

Холбоотой мэдээ

Back to top button