НийгмийнСПОРТ

Г.Ганхуяг: Э.Оюунболд өөр аймгийн бөх байсан бол допингийнх нь асуудал шийдэгдчихсэн байгаа

Жил жилийн наадамд дээгүүр өрсөлддөг цөөнгүй хүчтэнтэй Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөхчүүд бэлтгэлээ хэрхэн базааж буйг нь сонирхон, наадмын сорилго барилдааныг нь сурвалжлахаар “Чингисийн хүрээ” жуулчны баазыг зорилоо. Хоймор нутгийн хүчтэнүүд өнөө жил Богд уулын Жаргалантын аманд байрлах “Чингисийн хүрээ”-нд наадмын бэлтгэлдээ гарсан юм. “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний 20 жилийн ой энэ онд тохиож буйгаараа онцлогтой.

“Чингисийн хүрээ”-нд улсын арслан Ц.Содномдорж, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр, улсын начин Б.Даваа-Очир, А.Давааням тэргүүтэй 30-аад бөх бэлтгэлээ базааж байгаа юм. “Хөвсгөлийн хүчтэн” наадмын сорилго барилдаан уржигдар болов. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын харцага Г.Ганхуягтай цөөн хором ярилцлаа.

Сайхан зусаж байна уу та, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөхчүүдийн бэлтгэл сайхан жигдэрч байна уу?

-Манай бөхчүүдийн бэлтгэл жигдэрсэн, өнгөтэй байна. Энэ зун цаг агаар ч таатай сайхан байгаа. Бөхчүүд маань бэлтгэлээ жилийн дөрвөн улирлын турш хийсэн.

Бөхчүүдээрээ ихэвчлэн ямар бэлтгэл хийлгэж байгаа вэ?

-Өөрийнхөө мэддэг, чаддаг бүхнээ бөхчүүддээ зөөж, зөвлөдөг. Уулын орой руу зүтгэж байж бэлд нь унадаг. Бэл рүү зүтгэж байж жалганд нь унадаг. “Улсын наадамд түрүүлэхийн төлөө барилдаарай” гэж захидаг.

Жил жилийн улсын наадамд Хөвсгөлийн бөхчүүд дээгүүр барилддаг. Улсын аварга цолтон л дутуу байна даа тийм ээ?

-Улсын наадамд тав, долоогийн даваанаас хойш жил бүр нутгийнхаа бөхийг үздэг аймаг цөөхөн бий. Тэдгээрийн нэгт Хөвсгөл аймаг зүй ёсоор ордог. Манай аймгийн бөхчүүд аваргуудаа залгамжлан олон жил сайхан барилдаж байгаа. Залуу бөхчүүд доороос түрэн гарч ирж байна. Бүгдээрээ найдлага тавин, сэтгэлээ дэмжин, уул, устайгаа хамт түшээд л сууна.

Ц.Содномдорж арслангийн бэлтгэл хэр байгаа бол?

-Арслан сүүлийн жилүүдэд бэлтгэлээ өөрөө их сайхан зөв тааруулж байгаа. Би зааж, зөвлөх юмаа хэлж өгөлгүй яах вэ.

Өнөөдрийн барилдаанд арсланг барилдах болов уу гэсэн хүлээлт цугларсан олны дунд их байлаа.

-Харин тийм ээ. Тийм хүлээлт байгааг нь би ч бас анзаарсан. Барилдааны өмнө түүнээс “Зодоглохгүй юм уу” гэж асуухад “Өнөөдөртөө өнжчихье” гэнэ лээ. Наадам дөхчихсөн болохоор хий гаргахгүйг хичээж байгаа болов уу.

-Өнөө жилийн улсын наадамд хэчнээн шинэ цолтон төрүүлэхээр зорьж байна вэ?

-Аймгийн цолтой бүх бөхөө улсын цолтон болгохын төлөө зүтгэнэ. Олон жил сайн барилдан, наадамчин олны хүлээлтэд байгаа олон арслан манайд бий. Давахад нь хамт даваад, унахад нь хамт унадаг. Баасанжав, Сандагдорж, Баттүвшин арслан нар бяртай, бэлтгэл сайн байгаа. Бүгдийг нь улсын цолтны эгнээнд багтаасай, дээшээ барилдаасай гээд л дээлийнх нь захыг мушгина даа.

Өнгөрсөн жил улсын наадамд түрүүлсэн Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн. Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасаж, аварга цолыг нь хураахаар шийдвэрлэсэн. Гэвч энэ асуудал шийдэгдэхгүй байсаар өнөө жилийн наадамтай золголоо. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Хамгийн харамсалтай үлдсэн нь Ц.Содномдорж. Өмнөх жилийн наадам өнгөрсөн жилдээ үлдээсэй. Дараа дараагийн наадамд ийм бусармаг зүйл дахиж битгий гараасай. Э.Оюунболд давж заалдах шатны шүүхэд хандсан гэнэ лээ. Хэрэглэсэн бол хэрэглэсэн, хэрэглээгүй бол хэрэглээгүй нь хурдан шийдэгдээсэй. Хамгийн гол нь үндэсний бөхийн нэр хүнд цэвэр, ариун байгаасай.

Допинг илэрсэн бөхийн асуудал шийдэгдэхгүй дараа жилийн наадамтай золгосон түүх үгүй. Энэ хэр зохистой зүйл вэ?

-Э.Оюунболд Хэнтийнх биш өөр аймгийн бөх байсан бол энэ асуудал аль хэдийнэ шийдэгдээд дуусчихсан. Төрийн өндөрлөгүүд үндэсний бөх рүү, спортын салбар руу битгий ингэж оролцоосой.

Өнөө жилийн улсын наадмыг үзэгчгүй зохион байгуулна. Наадамчин олонгүй наадам гэхээр танд хэр төсөөлөгдөж байна вэ?

-Бэлтгэл дээр сайн барилддаг, наадмаар сайн өрсөлддөг бөхчүүд гэж бий. Зарим хүн олон  хүн харахаараа сайн барилддаг. Гэтэл зарим хүчтэн сандраад, барилдаанаа гаргаж чаддаггүй. Энэ жил бэлтгэл сайтай бөхчүүд дээгүүр өрсөлдөх байх.

“Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний наадмын сорилго барилдаанаас хийсэн сурвалжилгыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 6, 2020 16:12

Баттулга Хүрэлсүхэд т�##� засаж байгаа зүйл. 2019 онд Зика мөд шийдэгдэхгүй гэж бат�##�гаажуулж, хэлсэн шүү дээ.

дорнод
дорнод
11 сар 4, 2020 21:40

дорнодоос өөр аймаг байсан бол агентлагийн дарга авгайн �##�бан туша�##�аа ашиглан авлига хээл хахууль, ёс зүй, охид хүүхэн зөөдөг зөөлгөдөг өвөрт нь оруулдаг ... хууль бус үйлдлүүд нь үнэн зөвөөр хуулийн дагуу нотлогдоод ард иргэдэд мэдээлчих байсан даа. даанч аймгийн удирдлагууд орооцолдсон тэд нь хамга�##�аад аймагт суух АТГ ын төлөөлөгчийг нь ч арг�##�ж!!!! үнэний төлөө бид олуулаа эцсээ хүртэл тэмцэнээ

Холбоотой мэдээ

Back to top button