УЛС ТӨР

Ц.Нямдорж Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогджээ

2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Орхон аймагт өрсөлдөөд ялагдал хүлээсэн Хууль зүй дотоод хэргийн яамны сайд асан Ц.Нямдорж аль нэгэн яамны суудалд зүтгэхгүй байхаар шийджээ. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогдов.

Ц.Нямдорж нь 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал: 
1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч
1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол улсын их хурлын дэд дарга
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-07-07 15:03

Хорчинг хол байлгаж болдоггүй юм байх даа.

Халх
Халх
2020-07-07 15:17

Энэ тэнэг Хүүк хорчин Нямдоржгүйгээр үхлээ юу!! Одоо бүх төрийн ажил энэ хорчны заавраар хөдлөх нь!! Их гай тарина даа наад увс Нямдорж чинь.

Зочин
Зочин
2020-07-07 18:23
Reply to  Халх

Төрд хэрэгтэй зайран м�##�уудаа

Доромжлол
Доромжлол
2020-07-07 15:33

Зөв зөв. Яаж хоосон хаячих вэ, хөөрхий минь.

Зрчин
Зрчин
2020-07-08 08:31

МАШ ЗӨВ ТОМИЛГОО. ХИЙЖЭЭ.БИД АХМАД. ХҮМҮҮСИЙН. ТУРШЛАГАТАЙ БОЛОВСОН ХҮЧНИЙХЭЭ ҮГИЙГ СОНСОЖ. ТЭДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ. БАЯР ХҮРГЭЕ. АМЖИЛТ.

Ард
Ард
2020-07-07 20:29

Ерөнхий сайдын ахлах зөвлөх байх ёстой хүн.

нэзочинрээ
нэзочинрээ
2020-07-07 22:06

зөнөөгүй юу.

Зочин
Зочин
2020-07-07 22:49

ганц зөв сонголт хийжээ хүүк багтаа

Холбоотой мэдээ

Back to top button