УЛС ТӨР
Ж.Мөнхбат: Ашиг сонирхлын зөрчилтэй тул Б.Цогтбаатарын нэрийг татсан
Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарыг бус Т.Мөнхсайханыг томилохоор танилцуулав МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2020.07.07/ хуралдан, Эрүүл мэндийн сайдаар ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатарыг санал болгосныг дэмжсэн.
Гэтэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд түүнийг бус Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Т.Мөнхсайханыг танилцуулсан нь олон хүн сонирхлыг татаж буй.
Энэ талаар чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Б.Цогтбаатар ашиг сонирхлын асуудлаар солигдож, Т.Мөнхсайханыг нэр дэвшүүлсэн. “Хавдрын эсрэг хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд “Хавдрын аюулгүй Архангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр анхаараарай. Тусгайд нь ажлын хэсэг гаргана” гэв.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашиг сонирхолын зөрчилтэй гэвэл Мөнхбат гишүүн та хүртэл хамрагдана.
Женко ХХАА-н сайд байхдаа махимпекс, т�##�х чихэр, милл хаус гурилын үйлдвэр, нүүдэл гоймон, Баянгол ресторан эзэмшдэг , жинхэнэ сонирхлын зөрчилтэй нөхөр байсан, хэн ч хэлээгүй татаагүй. Ялгаварлах аа гэж.