УЛС ТӨР

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл тамгаа гардлаа

БОАЖ-ын сайдаар томилогдсон Д.Сарангэрэл БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатаас тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо.

Тамга хүлээлцэх үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, амжилт хүслээ. Тэрбээр “Н.Цэрэнбат сайд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлд баримталсан бодлого, шийдвэрийг үр дүнд хүргэхийн төлөө баг хамт олны хамт бүхий л боломж нөхцлөө дайчилж маш сайн ажилласан.  Шинэ Засгийн газрын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Д.Сарангэрэл болон БОАЖЯ-ны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье” гэв.

БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат шинэ Засгийн газар, БОАЖ-ын сайд Н.Сарангэрэлийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Өнгөрсөн хугацаанд Н.Цэрэнбат сайд салбарынхаа олон асуудлыг шийдсэнийг Засгийн газарт хамтран ажиллаж байсны хувьд мэднэ. Үлдсэн ажлуудыг цаашид та бид хамтран хийж хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-08 21:55

Sarangerel saidad amijilt husie tsar tahliin ued mash mundag shiidwer gargaj baisan shuu odoo baigal orchinoo eruuljuuleh uran uhaanaa dahin gargah heregtei ta bol Chad na doo

Зочин
Зочин
2020-07-09 11:24

Сарангэрэл сайдад ажлын өндөр амжилт хүсье. Яамандаа шинэ техник, технологи нэвтрүүлж ажлаарай. Эрүүл мэндийн яаманд цар тахлыг Дашбоард ашиглан түргэн шуурхай, цэгцтэй мэдээлэл ард түмэндээ хүргэж байсан нь шинэлэг байсан.

Холбоотой мэдээ

Back to top button