Нийгмийн

Салхитын мөнгөний ордын хэрэгт тусгаарлагдсан хоёр шүүгдэгчийг шүүх хурал хойшлогджээ

Салхитын мөнгөний ордын гэх тодотголтой Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийг  Хан-Уул  дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх   2020 оны 5 дугаар сарын 14-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын  22-ны өдрүүдэд хянан хэлэлцэж байх явцад шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийн биеийн байдал муудаж, эмнэлгийн тусламж авах шаардлага үүссэн  тул шүүгдэгч  Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарын хэргийг  тусгаарласан.

Нийслэлийн прокурорын газраас Ц.Өнөрцэцэг  2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  269-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хээл хахууль өгөхБ.Сайханцэцэгт холбогдуулан  2002  оны  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 268-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  /хээл хахууль авах/   гэмт хэрэгт  тус  тус   яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Уг хэргийн гэм  буруугийн шүүх хуралдааныг  2020 оны 06 дугаар сарын   30-ны өдөр товлоход шүүгдэгч  Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч  О.Сайнгэрэл, Б.Оюунбилэг нар шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар ирээгүй тул шүүх хуралдааныг  хойшлуулж  2020 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн 10.00 цагт товлолоо.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button