НИЙГЭМСПОРТ

Батсүхийн Зоригтбаатар улсын харцага цол хүртлээ

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Батсүхийн Зоригтбаатар улсын харцага цол хүртлээ.

“Бөх билэгт” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх тэрбээр зургаагийн даваанд шинээр улсын начин болсон Д.Хүдэрбулгыг өвдөг шороодуулав. Улмаар зургаагийн даваанд улсын заан Б.Пүрэвсайханд унав.

25 настай Б.Зоригтбаатар 2013 онд сумын заан, 2016 онд цэргийн начин, 2017 онд аймгийн харцага, 2018 онд аймгийн арслан цол хүртээд байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button