НИЙГЭМ

Бэлтэсийн голд машинтайгаа живж, амиа алдсан ТАВАН иргэнийг олжээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн нутаг, Бэлтэсийн ам дахь Бөштигийн рашаанаас сумын төв рүү автомашинаар зорчиж явсан иргэд өнгөрсөн лхагва гарагт Бэлтэсийн голын усанд живж, сураггүй алга болоод байсан.

Тэгвэл живсэн “Ланд круйзер-80” автомашинд 4-49 насны зургаан хүн сууж явсан бөгөөд автомашин урсах явцад 26 настай, хөл хүндтэй бүсгүй зориг гарган бууж, явганаар гол гатлан нөгөө эрэгт нь гарсан гэнэ. Улмаар Хатгал тосгоны Онцгой байдлын хэлтэст дуудлага өгсөн аж.

Үүний дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын болон Цагдаагийн газрын алба хаагчид, ЗДТГ-ын ажилтнууд долдугаар сарын 17-нд ослын газарт очжээ. Ингээд тухайн өдрийнхөө 09.40 цагт дөрвөн настай Т-ын цогцсыг автомашины тээшнээс гарган авсан аж.

Мөн ослын цэгээс 6-13 км-ийн зайтай газраас 49-тэй Б, 48-тай С, 20-той Б, 10 настай Б-гийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button