Нийгмийн
Сөүлээс 265 иргэн эх орондоо ирлээ
Сөүл-Улаанбаатарын тусгай нислэг өнөөдөр 17.20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 265 иргэн эх орондоо ирлээ.
Тодруулбал, бага насны хүүхэдтэй 38, жирэмсэн болон тэдгээрийн асран хамгаалагч 32, өндөр настан 20, хөгжлийн бэрхшээлтэй 6, эрүүл мэндийн шалтгаантай болон тэдний асран хамгаалагч 30, хууль бусаар оршин суусан хэргээр саатуулагдсан 15, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 124 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Эрхэс”, “Сэнтий”, Токио Инн” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээллээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.