СПОРТ

Циркчин М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр олс татан алхана

Ирэх сарын 8-нд циркийн жүжигчин М.Мягмарсайхан Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр 50 метрийн өндөр 130 метр утсан дээгүүр ямар ч хамгаалалтгүйгээр экстрем тэнцвэрийн үзүүлбэр хийх аж.

Тэрбээр Гиннесийн 25 удаагийн амжилтыг эзэмшигч Швейцарийн алдарт жүжигчин Фрэдди Ноктой  хамтран үзүүлэх юм байна. 

М.Мягмарсайхан  нь өнгөрсөн зун Улаанцутгалан хүрхрээн дээгүүр мөн л ямар ч хамгаалалтгүй утас татаж алхсан туршлагатай төдийгүй 2009 онд БНСУ-ын Сөүл хотноо Дэлхийн аварга шалгаруулах өндөр утсан дээрх тэнцвэрийн тэмцээнд оролцохдоо Хан мөрөн дээгүүр 1км урт олсон дээгүүр уралдаж байсан юм.

 У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
7 сар 21, 2020 12:39

чадах л юм байна. амжилт

Холбоотой мэдээ

Back to top button