Нийгмийн

Газрын тосны үйлдвэрийн авто болон төмөр замын бүтээн байгуулалт дуусжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна. Өчигдөр (2020.07.20) Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм. Үйлдвэрийн авто болон төмөр зам баригдаж дуусжээ. Одоо үйлдвэрийн барилга байгууламжийг бүтээн босгох ажилдаа орох аж.

Монгол Улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд 33-т ордог бөгөөд 332 сая тонн нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Үүнийг ашиглалтын нөөц рүү шилжүүлэх, цаашид газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ярьж байна.

Олборлолтын талбайгаас газрын тос дамжуулах хоолойн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх нь тулгамдсан зорилтын нэг

Олборлолтын талбайгаас газрын тос дамжуулах хоолойн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх нь тулгамдсан зорилтын нэг болоод байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. Түүнчлэн коронавирусийн цар тахалтай холбоотойгоор гадаадаас ирж ажиллах мэргэжилтнүүд саатсан нь бүтээн байгуулалтын ажилд саатал учруулж болзошгүй байгааг үйлдвэрийн дарга Д.Алтанцэцэг ярилаа.

Газрын тосны үйлдвэрийг түшиглэн ширэм төмрийн үйлдвэр байгуулж байна

Тус үйлдвэрийн дэд бүтцийг түшиглэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы санаачилгаар ширэм төмрийн үйлдвэр байгуулж байгаа аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт баригдаж буй Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна.

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар ажиллаж байна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button