НИЙГЭМ

Дорноговь, Өмнөговь руу зорчих иргэд өнөөдрөөс аймгаасаа зөвшөөрөл авдаг боллоо

Улсын Онцгой комиссын 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийн 4.1-т заасан Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд Улсын онцгой комиссын Шуурхай штаб хяналт тавьж зөвшөөрөл олгох 14 хоногийн хугацаа 4 дүгээр сарын 11-ний 06:00 цагаар дуусгавар болж байна. 

Иймд Өмнөговь, Дорноговь аймагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих хөдөлгөөнийг Нийслэлийн Засаг даргын 2021.04.09-ний өдрийн А/265 дугаар Захирамжийн 2.8-д зааснаар тухайн аймгийн Онцгой комисс зөвшөөрөл олгоно.

Орон нутагт зорчих иргэн тухайн аймгийн Онцгой комисст хүсэлтээ гарган зөвшөөрсөн шийдвэр авсан байх, PCR шинжилгээний 72 цагийн доторхи сөрөг хариутай байх, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллана.

Иргэн, хуулийн этгээд зорчих аймгийн Онцгой комиссын зөвшөөрөл гараагүй байхад зорчих чиглэлд хөдөлгөөн үйлдэж шалган нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг УОК-ын Шуурхай штабаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button