Нийгмийн

Хятад иргэнээс хахууль авсан Х.Оргил-Эрдэнийг 7 сая төгрөгөөр торгов

Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс БНХАУ-ын иргэнээс хээл хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жилээр хасаж 7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. Харин түүнд хээл хахууль өгсөн гэх БНХАУ-ын иргэн Лиу Хоннианд 14 сая төгрөгийн торгууль оноосон байна. Ингэхдээ Х.Оргил-Эрдэнэ, Лиу Хонниан нарыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нэг хоногийг 15.000 төгрөгөөр тооцож, нийт төлөх торгуулийн хэмжээнээс хасахаар болсон гэв.

Хэргийг эргэн сануулбал, түүнийг 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд БНХАУ-ын харьяат иргэнээс 20.000 юанийн хээл хахууль авч байхад нь АТГ-ынхан илрүүлж, баривчилсан юм. Улмаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс Х.Оргил-Эрдэнэд хилийн хориг тавиад байсан. Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баатарсайхан хэвлэлд ярилцлага өгөхдөө

“Миний үйлчлүүлэгч авлига аваагүй. Төрийн албан хаагчийг ёс зүйгүй харагдуулах гэсэн үйлдлийн золиос боллоо. БНХАУ-ын иргэд түүний өрөөнд баглаатай юм орхиод гарсан юм билээ. Тэр нь мөнгө байсныг мэдээгүй” хэмээх тайлбарыг өгч байсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
үнж
үнж
2020-07-22 11:19

зөвхөн торгох юм байх даа хөрөнгийг нь хураагаад шоронд суулгаач

Зочин
Зочин
2020-07-22 14:04

Avsan munguu torguulid uguud boljee goy yunaa

Zochin
Zochin
2020-07-22 15:33

hungun l baina bas erh darhtnii tanil tal ne biz

Иргэн
Иргэн
2020-07-23 06:51
Reply to  Zochin

Тэрбумаар нь шаачаад 7.хон саяар торгуулах бараг л шагн�##� гэсэн үг бодвол шүүгч прокурортоо хэд хэдийг өгдийн байгаа биз төрд орж тэрбумаар шааж торгуулаад шагнуулах хүмүүсийн цуваа ихсэхийн байна л даа

Холбоотой мэдээ

Back to top button