Нийгмийн

Б.Ууганбаяр: Замын-Үүдээр ирсэн төлбөрийн өртэй иргэд ажил хийж байна

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр,

Долдугаар сард 14 удаагийн нислэгээр 3397 иргэн ирж байгаа. Түүнчлэн сар эхэлснээс өнөөдрийг хүртэл тусгай үүргийн 10 онгоц хүлээж авсан. Мөн цэргийн 333 албан хаагч эх орондоо ирнэ. Ингэснээр нийт 4148 иргэнийг онгоцоор татан авах юм. Ирэх сард ч мөн энэ тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор тусгаарлах байранд 2700 гаруй хүн тусгаарлалтад байгаа. Улсын хэмжээнд 1630 хүн гэрийн ажиглалтад байна.

Үүнээс өнөөг хүртэл нислэгийн төлбөрөө бүрэн төлөөгүй иргэд байна. Тэдний төлбөр ойролцоогоор 90 орчим сая төгрөгний өр үүссэн. Төлбөр барагдуулах ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Прокурорын байгууллагатай хамтран гүйцэтгэж байна. Ажил урагштай явагдаж байна. Замын-Үүдээр ирсэн төлбөрөө барагдуулах боломжгүй иргэд ажил хийж, төлбөрөө барагдуулж байна гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button