Нийгмийн
Шүүхээс Х.Бат-Ялалтыг гэм буруутайд тооцжээ

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор “Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.07.24/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд явагдаж байгаа билээ.
Шүүх хурал түр завсарлаад, эргэж хуралдан Х.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн /2002/ 149 дүгээр зүйлийн 149.1-ээр гэм буруутайд тооцож, ялын хурал үргэлжилж байгаа аж
Түүнийг шүүхээс нэхэмжилсэн барьцааны мөнгөө заасан хугацаанд байршуулаагүй, шүүх хуралдаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа билээ.
О.ЭНЭРЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
юу бичээд байдаг юм бэ буруутайд тооцсон юм уу хуралдаад байгаа юм уу