Нийгмийн

Цементийн үнийн хөөрөгдлийг хэрхэн зохицуулах талаар санал бэлтгэж танилцуулна

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан Ажлын хэсэг цемент үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийлээ. Уулзалтын үр дүнд цементийн үнийн хөөрөгдлийг хэрхэн зохицуулах талаар санал бэлтгэж танилцуулах аж.

Ажлын хэсэг “Мөнхийн баян гал” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзаж тулгамдаж буй асуудлыг нь сонссон. Тус үйлдвэр нь хоногт 3500 тонн, жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

Дэлхий нийтэд тархаад буй цар тахлаас үүдэн тус үйлдвэрийн голлох үүрэгтэй 8 инженер Монгол Улсад ирж чадаагүй. Үүнээс болж үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогссон гэж удирдлагууд нь учирлаж байна.

Харин Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах “Мак цемент” үйлдвэр нь 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хоногт 3000 тонн, жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Эх сурвалж: Барилга хот байгуулалтын яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button