НИЙГЭМ

"Иргэдээс урьдчилгаа авсан ч барилгаа ашиглалтад оруулдаггүй компаниудад хяналт тавина"

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан /2024.03.18/ өнөөдөр боллоо. Салбарын сайд Ц.Даваасүрэн шуурхай хуралдаанд танилцуулагдсан мэдээллүүд, мөн зарим үүрэг даалгаварын биелэлт дутуу, хангалтгүй байгааг холбогдох газар нэгжийн удирдлагуудад анхааруулж, яаралтай шийдвэрлэх болон ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд,

  • Шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэл болон орон нутагтай хамтарч хийж хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг танилцуулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарах
  • Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр эмх замбараагүй, дур зоргоороо явж ирсэн барилгын үйл ажиллагааг цэгцэлж, ирэх дөрөвдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлэх
  • Түүхийн дурсгалт барилга, байгууламжийг нурааж буйтай холбогдуулан ямар барилгуудыг түүхийн дурсгалт барилга гэж тодорхойлж хамруулах зохицуулалтаа нарийвчилж, холбогдох баримт бичигт тусгуулах
  • Дорнод аймгийн цэвэрлэх байгууламжийн зураг төслийг нэг маягийн зураг төслөөр явуулж болох эсэхийг судлаж, дүгнэлт гарган яаралтай шийдвэрлэх
  • Барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор чанарын болон аюулгүй ажиллагааны хяналт шалгалтаа дахин явуулах
  • Хөшигийн хөндийд байгуулах шинэ хотын эрх зүйн байдал, инженерийн дэд бүтэц, техник, эдийн засгийн үндэслэлийн талаар гаргасан гадны байгууллагуудын саналыг танилцуулах
  • Замын-Үүд хилийн боомтод ашиглалтад оруулсан Барилгын сорилт шинжилгээний лабораторийн бүтэц орон тоо болон төсөв санхүүжилтийн загварыг яаралтай танилцуулж шийдвэрлэх
  • Норм, нормативын сангийн үйл ажиллагааны 2024 оны төлөвлөгөөг шинжлэх ухаан, техник технологийн зөвлөл болон сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх
  • Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөг яаралтай эцэслэж, нийслэл хот төлөвлөлтгүй явж байгаа асуудлыг нэн даруй шийдвэрлэх
  • Шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаварын биелэлтийг бүрэн хангаж, бүх газар, хэлтэс, нэгжүүд ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгожээ.

Мөн барилгын компаниуд иргэдээс урьдчилан захиалга авч гэрээнд заасан хугацаандаа барилгаа ашиглалтад оруулалгүй хугацаа хэтрүүлэх, улмаар иргэдийг хохироож буй асуудлын хүрээнд иргэдэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-18 16:12

Хян�##�т тавих биш. Хариуцлага тооцох ёстой юм бишүү.

Зочин
Зочин
2024-03-18 16:50

10хувийн сонгууль дөхөж

Зочин
Зочин
2024-03-19 00:42

Бүргэд Констракн 2 жилийн өмнө авсан барилгаа хэзээ өгөх юм бэКовидын үед хөрөнгө урьдчилгаа аваад одоо болохоор хямд барилга гээд удаагаад баймааргүй

Үнэн
Үнэн
2024-03-19 01:38

Янз бүриин аргаар иргэдтэй гэрээ хиичээд хугацаандааа барилгаа барьдаггүй бүх гэрээгэээ барилгын луйварчингууд өөрсөндөө тааруулж ашигтайгааар хиисэн байдаг зөвшөөрлөөө танил т�##� авилг�##�аар авсан болхоор дэндүүү иргэдииг хохироодогииг өөрчлөх хэрэгтэйшүүү сайдааа

Зочин
Зочин
2024-03-19 07:49

ХЯНАЛТ ТАВИНАА Ч ГЭХ ШИГ БИТГИЙ ТЭНЭГТ ДАВААСҮРЭЭН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ХУРААГААД ХӨРӨНГӨ МӨНГИЙГ НЬ ХУРААГААД ХҮМҮҮСИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГО ҮҮНЭЭС БОЛООД ТЭНГЭРТ ДЭВШСЭН ОЛОН ХҮН БАЙНА ХҮН АМИНЫ ХЭРГЭЭР ЯЛЛААЧ ГАРУУДЫГ МАШ МУУ ҮР ДАГАВАР ДАГУУЛЖ БАЙНА МАНАЙ ХАМАР ХАШААНЫ ХҮҮХЭН НӨХӨРТӨӨ ХӨӨГДӨӨД ХӨӨРХИЙ ОДОО САППОРО ХАВИАР ЭРГЭЛДЭЖ МӨНГӨ ОЛЧИХ ГЭЭД ЯВЖААГААД ТЭМБҮҮ АВААД ХАМАР НЬ УНАЧИХЛАА ХАМГАА ШАВХААД БАЙРТАЙ БОЛОХ ГЭСЭН НЬ ИЙМ ҮР ДАГАВАР АЦАРЛАА АРАЙ ДЭНДҮҮ БАЙНАА

Цагдаагиин хүү
Цагдаагиин хүү
2024-03-19 08:16

Урьдчилгаа аваад байраа барихгүй гэрээгээ зөрчөөд.иргэдииг хулхидаад бгаа барилгын компаниудыг шууд арга хэмжээ авч иргэдииг хохиролгүй блгоно гж ярьж чадахгүй бл үмхии оргисон �####� минь �######�аарай. Иргэд өөрсдөө арга хэмжээгээ авах блно. Ж..нь Поларис гд нэг хулхи компани бна. Гэрт нь очиж хүйс тэмтэрнэ..

Сэтгэл нийлэх монгол байлгүйдээ зөв сонгох чуха
Сэтгэл нийлэх монгол байлгүйдээ зөв сонгох чуха
2024-03-19 08:39

Зоос олж з�##�илж байдаг юм уу даа буруул бн

Зочин
Зочин
2024-03-19 09:05

Урдичлагаа өгөөд 3жил боллоо .Одоо болтол байргүй бна Шиидвэрлэж өгнө үү .

Зочин
Зочин
2024-03-19 11:31

Смар таун 2 100%төлбөр аваад ашигл�##�тад орох хугацаанаасаа 4жил өнгөрч байна.Цагдаагаас ямарч арга хэмжээ аваагүй.Маш олон хүмүүс хохирсоор байна.Төр засаг энэ дээр анхаар�##� тавихгүй бол луйвар ,хулгайч нар энд үүрлэчихээд олон хүмүүс хохирч байна.

Зочин
Зочин
2024-03-19 13:58

Урьдчилгаа биш бүрэн төлөлт хийсэн. Ашигл�##�тад орох хугацаа өнгөрсөн хэдий ч нэг ч шороо нэмээгүй кампанийг яах вэ. Төлсөн мөнгөө буцаах гэсэн чинь 180 хоногийн дараа олгоно. Гэсэн 180 хоног өнгөрсөн хэдий ч дахин 90 хоног хүлээ. Эсвэл шүүхдэж болно гэнэ . Арай доромжилж байна уу. ЭНЭ ЛУЙВАРЧИН КАМПАНИ Бол MARCH констракшин.

ЗОЧИН
ЗОЧИН
2024-03-19 19:12

Тэсо группийн Альфа зон барилга 2023 онд 1 дүгээр ээлж нь 3 улир�##�д орно гээд одоо болтол дотоод зас�##� матери�##� нь бүрэн гүйцэд хийгдээгүй.Хийсэн матери�##� нь болон хийсэн ажил нь чанаргүй...жижигхэн өрөөнд гэхэд л энд тэндхийн үлдэгдэл муу обой авчраад наасан.Тэгээд м2 өндөр үнэтэй.

Зочин
Зочин
2024-03-19 21:31

АМАР АМГАЛАНГИЙН ЗАЛИЛАН ГҮРСОРОНЗ ПИЗДА ХААНАХЫН ШОРОНД БАЙНА АА ХОХИРОЛОО БАРАГДУУЛ ХУЛГАЙЧ ММНЬ

Цэрэндорж
Цэрэндорж
2024-03-19 22:00

Барилгын зарим нэг компанууд з�##�илан болоод байгаа шүү

Ялзарсан хуультай монгол
Ялзарсан хуультай монгол
2024-03-20 00:12

Golconda apartment 1 2 3 4 гэсэн төсөлд байр захи�##�аад байр ч үгүй мөнгө ч үгүй 2000өрх айл 8тэрбум төгрөгийн хохиролтой хүмүүс хүндхэн амьдарч бнаа
Бид нарын хохирлыг хурдан барагдуулаачээ
Гантулга Бодьмар�##� гэсэн гэр бүлин 2 з�##�илан мэхлэгчээс болоод гэр оронгүй бнаа
Монголын хууль мөнгөтэй т�##�д нь үйлчлэх юм даа

Зочин
Зочин
2024-03-20 09:50

Ажиндай ХХК-ны Мөнхбат гэж нэг хүн маш олон иргэдээс 3 жилийн өмнө Red will нэртэй 4 блок байр барина гэж байрны урьдчилгаа авчихаад одоо болтол эхнийх нь ганц блок ч баригдаагүй хүмүүсийн амьдр�##�аар тоглож байна.Энэ хүнийг ш�##�гаж иргэдийн хохирлыг барагдуулж өгөөч төр засгаа.

Зочин
Зочин
2024-03-20 14:46

Мандахбаярыг ш�##�га

Зочин
Зочин
2024-03-20 15:23

Хатан цамхаг ххк мөн байраа ашигл�##�танд оруулахгүй удаж бгаа

Asa asa
Asa asa
2024-03-21 02:25

AMGALAN12 APARTMENT ORON SUUTSIIG SHALGAJ UGNU UU UUR ZONDOO BNOO 89060575

Asa asa
Asa asa
2024-03-21 02:26

Amgalan12 apartment iig shalga Uur zonduu bnoo

Зочин
Зочин
2024-03-21 13:32

Хэрэгжээсэй дээ

Zochin
Zochin
2024-03-23 07:40

Bayanzvrh dvvrgiin tegri apparment yridchilgaa 100 huwi awaad suraggvi barilgaa ogt barihgvi b.

Иргэн
Иргэн
2024-04-01 10:48

Тэр иргэдэд дэмжлэг үзүүлэх төвөө хурдан байгуулж үйл ажиллагааг нь сурт�##�чилж хайрла. Мөн ч олон иргэд найдваргүй барилгын компаниудад мэхлүүлж мөнгө ч үгүй, байр ч үгүй хохирч байна шүү. Ажиндай компанийн гүйцэтгэх захир�##� Д.Мөнхбат гэгчээс мөнгийг минь аваад өгөөч.

Холбоотой мэдээ

Back to top button