УЛС ТӨР

Т.Гантулгыг МХЕГ-ын даргаар томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар МХЕГ-ын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулгыг томиллоо. Т.Гантулга өмнө нь БОАЖЯ, ХХАХҮЯ-нд ТНБД-аар ажиллаж байсан түүхтэй бөгөөд улстөрийн хүрээнд Т.Бадамжунайгийн хүн гэгддэг.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийж буй томилгоонуудаас ШШГЕГ-ын даргаар Г.Загджав, МХЕГ-ын даргаар томилогдож буй Т.Гантулга нарт олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй. Тодруулбал, улстөр дамнасан тодорхой бүлэглэлүүдэд үйлчилдэг, ажлаа хийдэггүй гэх тодотголтой хүмүүст чухал агентлагуудаа хариуцуулж байгааг олон нийт буруутгаж үзэж байгаа юм.

Төгссөн сургууль:

1985 – 1990 онд  ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль, Түүх нийгмийн багш

1997 – 2000 онд  МУИС-ийн докторантур, Улс төр судлаач

2002- 2004  онд  Үндэсний Тагнуулын академи, Эрх зүйч

Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор, PhD

АЖЛЫН ТУРШЛАГА    

1983 – 1985 онд              Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч

1990 – 1994 онд              Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан

1994 – 2000 онд             “Алтайн Кашмир” ХХК-ийн Ерөнхий захирал

2000 – 2007 онд              МАН-ын даргын зөвлөх

2007 – 2009 онд              Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга

2009 – 2012 онд              ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

2013 – 2016 онд              МАН-ын Нарийн бичгийн дарга

2016 оноос                       Эрчим хүчний дэд сайд

Гадаад хэлний мэдлэг: Англи, Орос

Шагнагдсан байдал:

2001 онд           Алтангадас одон

2008 онд           Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдэг

2009 онд           Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

2011 онд           Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан

2011 онд           Монгол Улсын Засгийн Газрын хүндэт өргөмжлөл

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bantan bolgochih yum aa
Bantan bolgochih yum aa
2020-07-29 12:14

Hmmm tuuuhiin bagsh erchim huchnii ded said hiigeed yavchdag aguu yum aa

Иргэн
Иргэн
2020-07-29 13:35

Баас хатавч өмхийгээ тавихгүй гэгчээр бас л нөгөө бадамжунай.

Зочин
Зочин
2020-07-29 15:16

Eheh heden tomilood bga hvmvvsi ni gvee neeree hoorhii doo ...

Зочин
Зочин
2020-07-29 18:42

tavih hunee olj yadsan yum shig. Said ergej harah bhaa gj naiday

Холбоотой мэдээ

Back to top button