НИЙГЭМ

Л.Эрдэнэчимэг: Тусгаарлах байрны өрөө тус бүрт “Монос” групп 50.000 төгрөгийн нэмэлт өгье

Коронавирусийн халдварын улмаас гадаадад гацаад буй монголчууддаа туслах, дэмжих уриалга орон даяар өрнөж буй. УИХ-ын гишүүн асан, “Монос”-ын Л.Эрдэнэчимэг АН-ын эмэгтэй гишүүдийн хамт “Иргэний онцгой комисс” байгуулаад буй. Тэрбээр өмнө нь  “Олны хүч оломгүй далай. Компаниудаа уриалаад Хүй 7 худагт 1000 гэр барьж болно шүү дээ. Манай “Монос" лав 100 гэр бариад 200 иргэдээ авахад бэлэн байна. Хоол унд, халдвар хамгааллаа 100 хувь даана. Манайд олон эмч нар ажилладаг. Өргөсан тангаргаа санаж, ажиллах боломжтой шүү. Зуны дулаан цагийг ашиглаад хүмүүсээ авчихмаар л байна шүү дээ. Бүгд л гэрт амьдарч чадна. Хоорондын зайг нь барьж, гэрүүдээ барьчих уудам тал нутаг минь байна. Онгоц бол олдоно оо, олдоно. Уриалгыг дэмжих үү” гэж мэдэгдсэн.

Л.Эрдэнэчимэг өнөөдөр дахин нэг санаа дэвшүүллээ.

https://www.facebook.com/photo?fbid=3358548807501736&set=a.449153055108007

Тэрбээр “Гадаадад гацсан монгол иргэдээ эх орондоо ирэхэд нь туслах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд олон байгаа гэдэгт итгэлтэй байна.

Бидний зүгээс 100 гэр бариад 100-200 хүн авах хүсэлтээ илэрхийлж байсан боловч монгол гэр нь халдвар хамгаалалтын шаардлага хангахгүй гэсэн билээ. Бид УОК оос тавьж буй шаардлагад нийцүүлэн дэмжлэг туслалцаагаа хүргэх үүрэгтэй.

Тиймээс Моносын зүгээс 100 хүн хүлээн авах чадвартай зочид буудал, амралтын газар, хувийн эмнэлгүүдтэй хамтран ажиллахаар шийдэж Иргэний онцгой комисстоо хандлаа.

Зочид буудлуудын хувьд өдрийн 50000 төгрөгөөр иргэдийг хүлээн авахад санхүүгийн хувьд алдагдалтай байдаг байх. Хэрэв бид иргэдээ олноор нь хүлээж авья гэвэл тусгаарлах байрныхаа тоог л эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Тиймээс хандив туслалцаа үзүүлэх иргэд, аж ахуйн нэгжүүд эдгээр байрны татаас дээр тус нэмэр болох нь хамгийн зөв ажил болно гэж үзлээ.

100 хүртэлх өрөөтэй, тусгаарлах байрны шаардлага хангасан зочид буудлын өрөө тус бүрт өдөрт 50000 төгрөгийн нэмэлт татаасыг Монос компанийн зүгээс дэмжлэг болгон өгье. Хамтран ажиллах байгууллагууд надтай холбогдох буюу Иргэний онцгой комисст хандана уу. Хамгаалах байрны тоог нэмэгдүүлэхэд хандив өргөнө үү гэж иргэд, аж ахуйн нэгжүүдийг уриалж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button