Нийгмийн

Есөн дүүгээ өсгөж буй Б.Ариунболор охин “Сөүл Гардэн” хотхонд байртай болно

Өнчирч хоцорсон есөн дүүгээ ганцаараа өсгөхөөр цөхрөлтгүй тэмцэх Б.Ариунболор охинтой бид өмнө ярилцаж байв. Охины тууштай басхүү хатуужилтай байдал нь түмэн олны сэтгэлийг хөдөлгөж амжсан билээ.

Нэгэн сайхан мэдээг дуулгахад Б.Ариунболор охин “Ангууч” буюу Б.Баттөр, О.Мөнхжин нарын зохион байгуулсан хандиваар аяны тусламжтай гурван өрөө байртай болохоор болжээ. Тодруулбал дээрх нэр бүхий залуус нь төрсөн өдрийн баяраараа Б.Ариунболор охиныг байртай болгохоор зорилт тавьж, хандивын мөнгө цуглуулж эхэлжээ.

Улмаар өнгөрсөн долдугаар сарын 29-ны өдөр Скай Ресортед зохион байгуулагдсан “Almighty” сайн үйлсийн аянд урлаг соёлын одууд болох Ука, Don Dior, The Colors, 168, Lil Thug-E, FLA зэрэг уран бүтээлчид ирж дуу хоолойгоо өргөжээ. Ийнхүү тухайн арга хэмжээний үеэр Б.Ариунболор охинд цугларсан хандивийг хүлээлгэж өгсөн байна.

Түүнчлэн гадаадад буй монголчуудын зүгээс хандивын аяныг зохион байгуулж, Б.Ариунболор охинд 10 мянган доллар буюу 30 орчим сая төгрөг, “Сүү” ХХК-аас хүүхэд бүрт 500 ширхэг хувьцааг тус тус өгөхөөр болсон аж. Нисэх байрлалтай “Сөүл Гардэн” хотхоны зүгээс охины гэр бүлд 64 мкв байрыг санал болгосон бөгөөд тус байр нь ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button