Нийгмийн

Жастын Ш.Батхүү нарыг өнөөдөр шүүнэ

Жаст группийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарт /6 хүн/ холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 24-ны өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг 2020 оны наймдугаар сарын 05-ны өдрийн 10 цагт товлосон билээ.

“Жаст групп”-ын захирал ажилтай Ш.Батхүү нар нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АРД
АРД
2020-08-04 15:47

АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨНӨӨС ХУМСЛАГЧ ХУЛГАЙЧУУДЫН ХӨРӨНГИЙГ НЬ ОЛИГТОЙХОН ХУРААЖ ХУЛГАЙЛСАН МӨНГИЙГ ТӨЛҮҮЛЖ УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОН ЗАЛЛИН ХИЙСЭН ХЭРЭГТ НЬ ДОРИВТОЙХОН ЯЛ ЭДЛҮҮЛЭЭРЭЙ ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД БАЙХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ.

АРД
АРД
2020-08-04 15:48

АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨНӨӨС ХУМСЛАГЧ ХУЛГАЙЧУУДЫН ХӨРӨНГИЙГ НЬ ОЛИГТОЙХОН ХУРААЖ ХУЛГАЙЛСАН МӨНГИЙГ ТӨЛҮҮЛЖ УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОН ЗАЛЛИН ХИЙСЭН ХЭРЭГТ НЬ ДОРИВТОЙХОН ЯЛ ЭДЛҮҮЛЭЭРЭЙ ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД БАЙХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ.

Холбоотой мэдээ

Back to top button