Нийгмийн

Д.Баярболд: Алтанбулаг боомтоор маргааш 360 иргэн ирнэ

Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр “Наймдугаар сард тусгаарлан ажиглах байруудтай холбоотой дөрвөн гомдол ирсэн тул хяналт, шалгалтын ажлыг явууллаа. Тусгаарлах байрны хүрэлцээ муу байгаа учраас торгож шийтгэхээсээ илүүтэй гарсан зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

Удаа дараа зөрчил гарсан бол цаашид иргэдийг тухайн байранд тусгаарлахгүй байх, цаашлаад үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авна. Тусгаарлагдсан иргэдээс ирж буй гомдлууд нь хоолны чанар, эрүүл ахуй, агааржуулалт, цэвэрлэгээ, үнэртэй холбоотой байсан. Нэг тусгаарлах байранд дунджаар 200 орчим хүнийг тусгаарладаг, үүнээс 2-3 гомдол ирдэг.

Маргааш Алтанбулаг боомтоор 360 иргэн орж ирнэ. Зохион байгуулалтын ажил дээр мэргэжлийн хяналтын байцаагчид нэмэлтээр ажиллана” гэв.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу
8 сар 6, 2020 18:50

Урьд нь ирсэн нөхдүүд тэнэг авир гаргаж байгаа учир дараа дараагийн хүмүүсийг татан авахаа болъёо. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нийтийн төлөө гэдэг байхаа. Өмнөх хүмүүс муухай авирлав�##� дараагийн хүн авахгүй гэсэн журам гаргаач.

Зочиг
Зочиг
8 сар 7, 2020 06:54

Ёстой эрсдэлтэй тоо ихсэх тутам �##�даа гарах магадл�##� улам ихсэнэ

Холбоотой мэдээ

Back to top button