Нийгмийн

ШҮҮХИЙН ТОВ: Д.Дамба-Очир, Д.Эрдэнэбат, Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарыг шүүнэ

Энэ сард нөлөө бүхий эрхмүүдийг шүүх хурал товлогдсоноос уржигдар /2020.08.10/ УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг гэм буруутайд тооцон нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хасах, нээлттэй хорих ангид 2.6 жил хорих ялаар шийтгэсэн. Үргэлжлээд УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нарыг шүүх хурал өнөөдөр /2020.08.12/ болох юм.

Д.ДАМБА-ОЧИРЫГ АЛБАДАН ИРҮҮЛЖ, ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан. 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч нар ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан.

Шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Тов: 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт

Д.ЭРДЭНЭБАТ НАР ХОЛБОГДОХ ХЭРЭГ УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОН ГЭМ БУРУУГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН НИЙТ ДӨРВӨН УДАА ХОЙШИЛСОН

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас шилжүүлэн авах процесст УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээрАТГ-аас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд буй. Уг хэргийн шүүх хурал өнгөрөгч сарын 27-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлосон хэдий ч шүүх хуралдаан гурав дахь удаагаа хойшилсон юм. Шүүх хуралдааныг наймдугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэлээ.

Дээрх хүмүүст  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

Тов: 2020.08.17-ны өдрийн 10:00 цагт

Э.БАТ-ҮҮЛ, Б.ЧУЛУУДАЙ НАРЫГ ШҮҮХ ХУРАЛ ЗУРГААН УДАА ХОЙШИЛСОН

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх /хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь /мөнгө угаах/

Тов: 2020.08.27-ны өдрийн 10:00 цагт /Урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаан нийт 6 удаа хойшилсон/

Эх сурвалж: Шүүхийн мэдээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хурдан
Хурдан
2020-08-12 10:23

Төрөөс тогтоосон нормын дагуу 2,5 жилийн ял өгсөн болоод 100 жилийн ойн өршөөлд хамруулж үз. Ингээд улс төрийн шоугаа дуусга.

Холбоотой мэдээ

Back to top button