Нийгмийн

Л.Мөнхтүшиг: Чех улсаас ирсэн 249 иргэн 1.3 тэрбум төгрөгөөр эх орондоо ирсэн

Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

"Өнөөдөр өглөө Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийгдэж буй нислэгээр 250 монгол иргэн эх орондоо ирсэн. Тус байгууллагын дэмжлэгээр 27 монгол иргэнийг гадаадын бусад улсаас эх оронд нь авчирсан. Европын холбоо болон Чех улсын Засгийн газраас нэг иргэнийг 7.3 сая төгрөгөөр 249 иргэнийг эх оронд нь авч ирэх зардлыг даасан. Энэ нь нийт 1.3 тэрбум төгрөгийн зардал болсон. Энэ сард агаараар болон автозамаар 4000 орчим иргэнийг татан авахаар ажиллаж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button