Нийгмийн

Дэлхийн банкнаас Монголд 50 орчим сая ам.долларын зээл, тусламж үзүүлнэ

Монгол Улсын Шадар сайд өчигдөр Я.Содбаатар Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэйг хүлээн авч уулзжээ. Дэлхийн банкнаас Монгол Улсад цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийт 50 орчим сая ам.долларын зээл, тусламжийг шийдвэрлээд байна. Үүнд:

  • Дэлхийн банкны цар тахлын онцгой байдлын сангаас Монгол Улсад нэг сая ам.даллорын буцалтгүй тусламж үзүүлнэ.
  • “КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 26.9 сая ам.доллараар хэрэгжүүлж байна.
  • “Цахим эрүүл мэнд” төсөл 2.1 сая ам.долларын санхүүжилтээр нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд худалдан авахад зориулан шийдвэрлэсэн.
  • “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл” 20 сая ам.даллорын хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Шадар сайд Я.Содбаатар Дэлхийн банктай цаашид урт хугацаанд хамтран ажиллах, одоо хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих төслүүдийн биелэлтэд анхаарч, үр ашигтай байхад хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Ялангуяа Монгол Улсын эдийн засаг, төр хувийн хэвшлийг дэмжих чиглэлд түлхүү хамтарч ажиллах чиглэлд санал солилцсон гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нам
нам
2020-08-13 14:11

Урьд нь 850 тэрбумын тусламж өгснийгДЭЭГҮҮРЭЭ ИДЧИХСЭН ГЭЖ СО бичсэн бсан

Холбоотой мэдээ

Back to top button