Нийгмийн

Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар П.Одонбаатарыг томилжээ

Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар Пэлжээгийн Одонбаатарыг Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томиллоо.

Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой. Тэрбээр: 

  • 1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч
  • 1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч
  • 2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга
  • 2018-2019 онд Тагнуулын ерөнхий газрын албаны дарга
  • 2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын даргаар

тус тус томилогдон ажиллаж байсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-08-14 07:10

Дүүд ажилын амжилт эрүүл энхийг хүсье ээ

Зочин
Зочин
2020-08-14 13:42

Амжилт хүсье Танд.

Холбоотой мэдээ

Back to top button