Нийгмийн

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг томилов

Засгийн газрын өнөөдөр/2020.08.12/-ийн хуралдаанаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг томиллоо. Тамгыг ЗГХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэн, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай нар гардуулан өглөө.

Б.Насантогтох нь 1997 онд Эрчим хүчний их сургуулийг ДЦС-ын инженер, 1999 онд ХБНГУ-ын Эрчим хүчний институт, 2008 онд ШУТИС-ийг магистраар тус тус дүүргэжээ. 2015 онд “ESCPE”сургуульд Эрчим хүчний удирдлага чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Монгол Улсын Эрчим хүчний зөвлөх инженер.

1998 оноос “Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨҮГ-т машинист, мастер, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д цехийн дарга, төслийн инженер, гүйцэтгэх захирал, “Монголын Эрчим хүчний холбоо” ТББ-д зөвлөх инженер, 2016 оноос Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж ирсэн. Эрчим хүчний салбарт 22 жил, Төрийн албанд 12 жил тус тус ажиллаж байна. 

Эх сурвалж: Эрчим хүчний яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button