СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

БАГЦ: EGUUR.MN сайтын долоо хоногийн ОНЦЛОХ контентууд

Мэдээ, мэдээллийн EGUUR.MN  сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна.

Б.Орхонтуул: Үхэл амьдралд яг таг батлагдсан зүйл үгүй

SENGERAGI ART GALLERY-Д “The Presence” үзэсгэлэн гарчээ. Энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд зураач Б.Орхонтуул, Ж.Шижирбаатар, Ж.Анунаран нарын бүтээлүүд дэлгэгдэж. Энэ удаа “ART PODCAST MONGOLIA” сувгаар дамжуулан бид зураач Б.Орхонтуултай түүний бүтээлүүдийн талаар цөөн хором ярилцлаа.

-Орхонтуулын бие даасан үзэсгэлэнг хоёр жил гаруйн хугацаанд хүлээсэн ч гэнэтхэн ийм нэг үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн байх юм?

-Тиймээ, энэ миний зорьж буй бие даасан үзэсгэлэн биш юм. Энэ галлерейд өмнө гарсан үзэсгэлэн нь бууж хэсэг хугацаа гарсан тул Ж.Анунаран, Шижирбаатар бид гурав ярилцаад өмнө хийж байсан шинэ бүтээлүүдээрээ ийм нэг үзэсгэлэн дэлгэлээ. Гэхдээ тавигдсан бүтээлүүдийн хувьд шинэ.

-Сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн гэсэн үг үү?

-Тиймээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн таван бүтээлээрээ оролцож байна.

Таны таван бүтээлийг үзсэн, дүгнэсэн, мэдэрсэн үзэгчдийнхээ ойлголт руу хэт их халдахгүй ч таны өөрийн бодсон концептыг ярих нь зүй болов уу?

-Таван бүтээл бүгд нэг концепттой биш. Ер нь би тэгж ажилладаггүй, чаддаггүй. Нэг бүтээл нэг сэдэв.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ  уншина уу

ҮЙЛДВЭРЛЭГЧ А.Золзаяа: Монгол хүний хөлд тохирсон хэвлүүр бүтээн ашиглаж байна

<<Үйлдвэрлэгч>> буландаа <<ЧИГ>> гутлын үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Золзаяаг урьж ярилцлаа. Тэрбээр аав, ээж хоёроосоо өвлөж авсан гутлын үйлдвэрээ өөрийн мэдлэг, чадвараар удирдан хөгжүүлж, үндэсний үйлдлвэрлэгчдийн нэг болж яваа хөдөлмөрч нэгэн. Уншигч та Монгол хүний хөлний онцлогт тохирсон чанартай гутлыг үйлдвэрлэдэг хэмээж буй <<ЧИГ>> брэндтэй танилцана уу.

-Сайн байна уу? Юуны өмнө та уншигчдад өөрийгөө болон “Чиг” гутлын үйлдвэрээ танилцуулаач?

-Намайг А.Золзаяа гэдэг. “Чиг” гутлын үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 2008 онд “Урлах эрдэм” дээд сургуулийг гутал, арьсан эдлэлийн дизайнер, зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Одоо “Zaisan Hill”-ийн G давхарт, Монголын гурван брендтэй хамтраад бүтик дэлгүүр нээсэн байгаа.

-Хэдэн онд үйлдвэрийн үйл ажиллагаагаа эхэлсэн бэ?

-1994 он. Аав ээж хоёр маань үүсгэн байгуулсан. “Говь” компанид ажилладаг, хөнгөн хувцасны оёдол хийдэг хүмүүс байсан юм. Монголд нэг хэсэг хэцүү үе тохиосон шүү дээ. Ажилгүйдэл газар авч, хүмүүс наймаа ихээр хийдэг болж байхад аав ээж хоёр чаддаг юмаа хийхээр шийдээд хувиараа малгай, куртка гэх мэт олон хувцас  оёод зах дээр зардаг байлаа. Аав ээж хоёр маань уг нь гутлын мэргэжилтэй хүмүүс биш. Яваандаа, “Ер нь яагаад гутал хийж болохгүй гэж?” хэмээн бодсоны үүднээс материалуудаа аваад, нэлээн судалж суралцаж байгаад гэрийнхээ нэг өрөөнд гутал хийж эхэлсэн.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

УЛСЫН НАЧИН А.Давааням: Туг тойроод явж байхдаа “ингээд тав давчихсан юм байхдаа” гэж итгэж ядсан

-Таныг их шүтлэгтэй хүн гэж сонссон. Барилдаанд гарахынхаа өмнө уул усандаа залбираад гардаг гэв үү?

-Миний аав лам хүн. Олон жил Зүүнхүрээ Дашчойлин хийдэд зурхайч лам хийсэн. Би өөрөө Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Гэхдээ аав, өвөө, өвөг дээдсийнхээ нутаг Хөвсгөл аймгийн Галт сумаар овоглож явдаг. Өөрөөсөө илүү өвөг дээдэс, уул усаа хүндэлж хайрлаж явдаг болохоороо ч уул усандаа сүсэгтэй хандаж, шүтэж, баярлаж явдаг юм.

-Бөх сонирхогчид начин цолны үнэ цэнийг маш сайн мэднэ. Аваргаас дутахгүй цол гэж ярилцах нь ч бий шүү дээ. Таны хувьд энэ цол ямар үнэ цэнэтэй вэ?

-Монгол үндэсний өв соёл, тэр дундаа үндэсний бөх бол асар том соёл юм. Соёлоос гадна мэргэжлийн спорт боллоо. Жирийн хүн аль ч наадамд очоод сумын цол авахад хэцүү шүү дээ. Энэ чинь олон жил хөдөлмөрлөж, хөлс хүчээ гаргаж байж авдаг эд. Олон жил хөдөлмөрлөсөн олон аавын хүүтэй өрсөлдөж байж начин, заан, харцага, арслан гээд л цолонд хүрсэн хүнийг буянтай хүн юм уу даа л гэж боддог юм. Энэ цолыг минь хэр баргийн аавын хүү аваад байдаггүй л гэж бодож явдаг даа.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

“Хишиг Арвин Индустриал” Б.Болороогийн нөхрийн үхлийг охин компани руугаа “чихэж”, нууцлахаар зэхсэн үү

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж, нийгмийн салбарт амжилттай ажиллаж буй Б.Болороогийн нөхөр компанийнхаа ажлаар яваад, харамсалтайгаар осолдож нас барсан талаарх мэдээлэл олны анхаарлыг татаад буй.

Энэ талаар Б.Болороо Зургадугаар сарын 20-ны өглөө над руу нөхрийн ажлаас залгаад “Нөхөр чинь шөнө нэг цаг өнгөрөөд хамаг юм аваад ажлаа хаяад явчихлаа. Оршин суугчид харсан байна. Станц хамаг түлхүүр аваад явчихлаа гэж залгасан.

…Мөн 22-ны өдөр нагац ахыгаа ажил руу нь явуулж юу юугаа авч явсан байна, хэнтэй аль зүг рүү гарсан байна хараад өг гэж явуулсан. Гэтэл ажлынх нь хүн “Танай дүү чинь хамаг юм аваад камер унтраагаад явсан гэж хэлээд камер үзүүлээгүй.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

Ж.Тэмүүжин: “Хамт живчихвэл яана аа” гэж бодоогүй, шууд л гол руу үсэрсэн

Энэ жилийн наадам гэрэл гэгээтэй, эерэг сайхан мэдээллүүдээр дүүрэн болж өнгөрлөө. Монголчууд эрийн гурван наадмаа үзэж, хуушуураа идээд завгүй байх хооронд хэд хэдэн сонирхолтой зүйл болж өнгөрсний нэг нь Ж.Тэмүүжин хүүгийн баатарлаг үйл. Тэрэлжийн голд бяцхан хүү осолдож, гарч чадахгүй сарваганаж байхад нь зоригтойгоор шумбан орж, эсэн мэнд гарган аав ээжийнх нь магнайг хагартал баярлуулж чадсан Ж.Тэмүүжин хүүтэй бид товчхон ярилцлаа.

Долоодугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагийн орчимд хүү, ах дүү нартайгаа хамт Тэрэлж голын ойролцоо тоглож, наадаж байжээ. Харин 13:00 цагийн орчимд мөнөөх үйл явдал болсон бөгөөд, тус голын 2-3 метр гүнтэй хэсэгт есөн настай хүү осолдсон байна. Аав ээж нь болон бусад хүмүүс хүүг аврах завдалгүй, сандралдаж байх хооронд Ж.Тэмүүжин хүү ус руу шумбан ороод, түүнийг сугадан гаргаж иржээ. Тэрбээр бидэнтэй ийм яриа өрнүүлсэн юм.

-Сайн байна уу? Наадмын үеэр голд живэх гэж байсан хүүг аварсан үйлдэл тань сошиал орчинд их түглээ шүү дээ. Тухайн үед наадмаа тэмдэглэж байв уу?

-Сайн байна уу? Манай зуслангийн байшин Тэрэлж голын ойролцоо байдаг болохоор бид ах дүү нараараа тэнд сэлж, тоглох их дуртай л даа. Тэр өдөр наадам нэг их тэмдэглээгүй, ээж маань гэртээ хоол хийж байх хооронд бид нар халууцсан учраас голд орж сэрүүцэж байсан юм.

Яваандаа би уйдаад, жараахай барихаар голын эрэг дээр сууж байтал дээд эргийн хоёр талаар хүмүүс гүйлдээд, “Авраарай, авраарай” гэж орилолдоод эхэлсэн. Хартал нэг хүүхэд усан дээр хөвчихсөн, ус залгиж огиод, ярьж чадахгүй сонин дуу авиа гаргаад байж байсан.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

Н.Цолмонбаяр: Хѳвсгѳл нуурын эргээс ѳдѳрт 6-8 портер хог гардаг

Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотой гэр бүл найз нөхдөөрөө байгалийн сайхныг үзэхээр Хөвсгөл нуурыг зорьдог. Энэ жилийн тухайд үер устай байсан хэдий ч өмнөх жилүүдийн адил гадаад дотоодын жуулчдын хөлд дарагдсан хэвээр л байна. Амрагч, аялагчид амарч, зугаалахдаа далайн эрэг хөвөө болон, ойролцоох ойд их хэмжээний хог хаягдал үүсгэдэг. Аялагчдын дотор өөрсдийн тарьсан хогоо цэвэрлэлгүй байгаль орчноо бохирдуулах тохиолдол ч их бий. Уг асуудлаар Хөвсгөл аймгийн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч Н.Цолмонбаяртай холбогдож дараах тодруулгыг авлаа.

-Сайн байна уу? Хөвсгөл далайд баяр наадмын үеэр хэр олон амрагч очсон бэ?

-Сайн байна уу? Улсын хэмжээнд баяр наадмын өдрүүдэд олон хоногоор амардаг болохоор Жанхай болон Хатгалыг зорих жуулчдын тоо буурдаггүй. Өмнөх жилүүдэд 100 орчим мянган хүн ирдэг байсан бол энэ наадмын үеэр бороо их орсноос усны түвшин нэмэгдэж, гол ус үерлэсэн учраас урьд жилүүдтэй харьцуулахад бага хүн ирсэн. Гэхдээ одоо ч олны хөл тасраагүй байна. Ирсэн жуулчдад бид цэвэрхэн, зөв аялаж хэвшсэн эсэхэд хяналт тавин ажилладаг.

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

Молдир Мекенбаева: Зүгээр дээ, намайг хүмүүс байдаг л царайтай юм гэдэг

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо дөрөв дэх удаагийн Жюү жицүгийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд /2019.07.17-2019.07-20/ болж байна. Гуч орчим улсын 400 гаруй тамирчин оролцож буй уг тэмцээнд азийн шилдэг тамирчид чуулсан. Түүнчлэн өнгөрсөн жил сошиал орчинд шуугиан дэгдээж үзэсгэлэнт бөх гэдгээрээ алдаршсан Казахстан улсын тамирчин 22 настай Молдир Мекенбаева манай улсад хүрэлцэн ирээд байгаа билээ. Түүний хувьд өчигдөр /2019.07.18/ үүрийн дөрвөн цагт манай улсын нийслэлд газардав.

Тэрээр энэ удаагийн ААШТ-д эмэгтэйчүүдийн -52кг жинд өрсөлдөх бөгөөд өчигдөр орой 17 цагт тэмцээнийн жингийн үзлэгт орж, улмаар монгол бөхийн өргөөнд бэлтгэл сургуулилтаа хийсэн юм. Тэрээр хэвлэл болон бөх сонирхогчдын анхааралд байх нь дамжиггүй. Бид ч мөн адил түүний бэлтгэлийн үеийн агшинг гэрэл зурганд ийн буулган авч чадсан юм.

ОУ-ын Физикийн олимпиадын хүрэл медальт Д.Хонгор: Эх оронд маань инженерүүд ховордсон байн

Олон улсын 50-р Физикийн олимпиад амжилттай зохион байгуулагдаж, орон орны аваргуудаа шалгаруулаад байна. Тэдний дундаас монгол сурагчид маань урд жилүүдтэй харьцуулахад үнэмлэхүй амжилт үзүүлж, хоёр хүрэл медаль хүрсэн билээ. Бид хүрэл медалийн эзэн, Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн төгсөгч Д.Хонгортой ярилцаж, ОУ-ын олимпиадыг сонин хачны тухай болон физик хэмээх сонирхолтой шинжлэх ухааны талаар дэлгэрэнгүй хуучилсан юм.

-ОУ-ын Физикийн олимпиадад амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. ОУ-ын шинжтэй олимпиадын бэлтгэлд үүнээс өмнөх жилүүдэд гарч байв уу?

-Гарч байсан шүү. Энэ жил ОУ-ын Физикийн олимпиадад хоёр дахь удаагаа оролцоод ирсэн. Үүний өмнө 11-р ангид байхдаа буюу ноднин мөн шалгарч, Португаль улсад зохион байгуулагдсан 49-р олимпиадад оролцож, шагналт байранд шалгарч байсан. Маш их туршлага суусны үндсэн дээр энэ жилийн олимпиадад амжилтаа ахиулсан.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу

ТОДРУУЛГА: Сүргээсээ салсан нэг эхийн хоёр тахь нутгаасаа 120 км холджээ

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт сэргээн нутагшуулж буй тахийн сүргээс хоёр тахь салж байршил нутгаасаа энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр бүрэн гарч Хөвчийн нурууг Хулсын чиглэлээр давж Бор булгаар дайран Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг Таян нуурын уурхайн засмал зам орчимд үзэгдсэн гэх мэдээллийн дагуу бид Говийн их дархан цаазат газрын дээд хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатартай холбогдон тодруулга авлаа.

-Хоёр тахь сүргээсээ салсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан байна. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Хоёр настай байц болон нэг настай даага эгч дүү тахь сүргээсээ салсан байна. Үндсэн нутгаасаа салж, Хөвчийн нурууг даван Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байна гэсэн мэдээлэл байна. Ерөнхийдөө нутгаасаа 120 гаруй километр холдсон гэсэн үг юм. Хайгуулын ажил амжилттай, иргэдээс мэдээлэл ирж байгаа бөгөөд хэрхэн сүрэгт нь буцаан нийлүүлэх тухай хараахан шийдээгүй байна. Түүнчлэн жолоочид, зорчигчид, малчид, иргэдэд уг хоёр тахийг сонирхох, зураг авах зэрэг байдлаар үргээж цочоохгүй байхыг анхааруулсан.

Тодруулгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

БАГЦАЛСАН: С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button