Нийгмийн

“Эрдэнэс Ассет менежмент ҮЦК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

Компанийн тухай хуульд заасны дагуу “Эрдэнэс Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг өнөөдөр /2020.04.09/ зохион байгуулж, компанийн 2019 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацааг сунгах асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа.

“Эрдэнэс ассет менежмент ҮЦК” ХХК 2019 онд холбогдох хууль тогтоомжид тавьсан шаардлагуудыг хангаж, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан. Ингэснээр”Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжих уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдээс гадна Монгол Улсын нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах боломжтой болсон юм.

Эх сурвалж: Эрдэнэс Монгол ХХК

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button