Нийгмийн

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал болж, охин болон хараат компаниудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв. Хурлын эхэнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү УИХ-аас баталсан Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар онцоллоо. Тэрбээр “Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийг дагаж мөрдөх хуулийн дагуу 3 тогтоол, нэг журам гарсан. “Эрдэнэс Монгол” ХХК болон “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн хамт олон хамтран “Эрдэнэс” бонд гаргах ажлыг удирдан зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү бондыг санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд гаргах бөгөөд бондоос босгосон хөрөнгөөр 228 мянган иргэний 6 хүртэлх сая төгрөгийн зээлийг тэглэнэ. Мөн 192 мянган ахмад настанд 1 сая төгрөгийн эрхийн бичиг, 1 сая хүртэлх төгрөгийн зээлтэй 44 мянган ахмад настанд зээлийн үлдсэн төлбөрөөс үүссэн зөрүүг мөнгөжүүлэх эрхийн бичиг олгох асуудлыг бид шийдвэрлэхээр шуурхайлан ажиллаж байна. Бонд гаргахад Хөгжлийн банк баталгаа гаргана. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон “Эрдэнэс Монгол” компанийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна” гэлээ.

Хурлын үеэр охин болон хараат компаниуд 2020 оны бизнес төлөвлөгөөгөө танилцуулж, өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг онцлов. Мөн Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу боловсруулсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, “Эрдэнэс Ассет Менежмент ҮЦК” компани үйл ажиллагаа, бодлого чиглэлээ танилцууллаа. Цаашид охин болон хараат компаниуд эрсдлээ тодорхойлж, зардал хэмнэх, хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөг боловсруулж танилцуулахаас гадна “Эрдэнэс Монгол” нэгдлийн санхүүгийн чадавхыг сайжруулах хүрээнд Засгийн газрын тогтоол, тэмдэглэл гарсантай холбогдуулан санаачилгатай ажиллахыг удирдлагуудад үүрэг болголоо. Мөн дэлхийн улс орнууд болон хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэгдэв.

Эх сурвалж: Эрдэнэс Монгол ХХК

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button