Нийгмийн

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, Д.Энхжаргал, Б.Амарсанаа, Д.Нацагдорж нарыг томиллоо.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэмд “Төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй байх бөгөөд үүнээс 3 нь хараат бус гишүүн байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хувьцаа эзэмшигчийн хурлаас 3 жилийн хугацаагаар томилно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Д.Мөнхгэрэл, Д.Энхжаргал, Ц.Пүрэврэнчин нарын үүрэгт хугацаа дууссан тул ийнхүү дээрх гишүүдийг ТУЗ-ийн хараат бус гишүүдээр томилов.

Д.Энхжаргал нь ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургуулийг Санхүү, банкны эдийн засагч мэргэжлээр дүүргэж, АНУ-ын Вандербилдийн их сургуульд Эдийн засгийн хөгжлийн онолоор магистрын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр банк, санхүүгийн салбарт тасралтгүй 30 жил ажиллаж байгаа юм.

Б.Амарсанаа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр дүүргэж, Японы Нагояагийн их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан бөгөөд хууль зүйн салбарт тасралтгүй 21 дэх жилдээ ажиллаж байна.

Харин Д.Нацагдорж нь “Мандах бүртгэл” дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгсөж, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд Бизнесийн удирдлагаар магистрын  зэрэг хамгаалсан юм. Тэрбээр санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 18 дахь жилдээ мэргэжлээрээ ажиллаж байгаа бөгөөд дотоод аудитор, үнэт цаасны зах зээлээр мэргэшсэн нэгэн юм.

Эх сурвалж: Эрдэнэс Монгол ХХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button