Нийгмийн

“Бизнесийн процессын удирдлага” сэдэвт сургалт боллоо

“Эрдэнэс Монгол” ХХК Азийн хөгжлийн банкны Компанийн үйл ажиллагааг сайжруулах, менежментийн чадавхыг бэхжүүлэх төслийн нэгжтэй хамтран “Бизнесийн процессын удирдлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад “Эрдэнэс Монгол” ХХК болон “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн ажилтнууд хамрагдсан бөгөөд сургалтаар бизнес процессын тухай ойлголт, процессын зураглал хийх үндсэн ойлголтууд болон бизнес процессыг сайжруулах аргачлалуудыг эзэмшлээ. Энэхүү сургалтыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дотоод хяналт, мониторингийн албаны зөвлөх Ц.Мөнхтуяа заасан бөгөөд дараагийн удаа ахисан түвшний сургалтыг зохион байгуулахаас гадна охин болон хараат компаниудын ажилтнуудыг хамруулахаар болов.  

Эх сурвалж: Эрдэнэс Монгол ХХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button