Нийгмийн

Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлж “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г зохион байгуулна

Дорноговь аймгийн хэмжээнд агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор хур хог хаягдлыг цэвэрлэх, бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах, хогийг эх үүсвэр дээр нь ялган ангилах, авто зам дагуу нийтийн бие засах газруудыг байгуулах, сэргээн засварлах, айл өрхүүдэд эко жорлон туршлагыг нэвтрүүлэх замаар хөрсний бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, барилга байшингийн дулаалга, агаар цэвэршүүлэгч, сайжруулсан түлш, халаалтын зуух зэрэг бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжин агаарын бохирдлыг бууруулах ажлуудыг нэн түрүүнд хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө.

Аймгийн төвийг тойрсон хур хог цэвэрлэх ажлыг 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлж өнөөдрийн байдлаар Төмөр замын гэрлэн дохиотой гарам, хогийн хонхор орчмын нийт 120 орчим га талбай буюу анх төлөвлөсөн хэмжээнээс 3 дахин их талбайг хамарсан хур хог хаягдлыг цэвэрлээд байна.

Хур хог цэвэрлэж байгаатай холбогдуулан 08 дугаар сарын 25-ны өдөр “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г зохион байгуулахаар шийдвэрлэж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар идэвхтэй оролцуулах, үйл ажиллагаанд оролцоогүй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохыг Сайншанд сумын Засаг дарга болон багийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button