НИЙГЭМ

Шинэ нисэх буудал аравдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор эхлүүлэхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт /НУБИЭ/” ХХК-ийн хамтарсан ээлжит 26 дугаар уулзалт боллоо.

Хурлаар шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхэд компанийн талаас хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлттэй танилцаж тулгамдсан, болон даруй шийдвэрлэх шаардлагатай дараах асуудлыг хэлэлцэн санал солилцсон байна.

Үүнд:

  • Нүүлгэн шилжүүлэлтийн нэгдсэн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж нүүлгэн шилжүүлэлтийн ажлын хэсгийг хуралдуулах
  • Шинэ нисэх онгоцны буудлыг нүүлгэн шилжүүлэх дотоод бэлтгэл ажлыг хангах ОRАТ туршилт хийхэд гадаадын агаарын тээвэрлэгчдийг оролцуулан холбогдох мэдээллээр тогтмол ханган ажлын уялдаа холбоогоо сайжруулах ажиллах
  • Шинэ нисэх буудлын Зорчигч терминал, Карго барилга дахь X-Ray-ийн төхөөрөмжийг ашиглах зөвшөөрлийг НУБИЭ ХХК-д олгох
  • Аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх болон Агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх гэрээнүүдийг эцэслэн байгуулах ажлыг эрчимжүүлэх
  • ИНЕГ, НУБИЭ ХХК хамтран нисэх буудлын үнэмлэх олгох журмыг боловсруулах зэргийг хэлэлцсэн байна.

Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-21 18:45

Бямбасурэн гэж унэнн мадук зда байнаа тэндэрээс еер юу ч мэдкуй изда

Зочманлайин
Зочманлайин
2020-08-21 22:38

�##�танцом оо чи удахгуй гахайтайгаа хамт хамраараа газар шаана даа чиний очих газар чинь тодорхой

Зочин
Зочин
2020-08-22 01:46

Ёооё лайтай юмаа. Хэдэн удаа нээж, хэдэн удаа туршилтын нислэг авдгын. Хуучин нисэх буудлаас хурдхан үлдсэн хүмүүсийг нь шилжүүлж аваад, одоо өдөрт 1,2-хон явж байгаа нислэгээ шинэ бууд�##� дээрээ авч эртхэн болно, болохгүйгээ үзээчээ.

Холбоотой мэдээ

Back to top button