Нийгмийн
Хөл бөмбөгийн “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт анх удаа орон нутагт болж байна
Монголын хөл бөмбөгийн холбооны /МХБХ/ “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт Хөвсгөл аймагт үргэлжилж байна. Анх удаа орон нутагт болж буй “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад Хөвсгөл, Булган, Завхан аймгуудаас бүрдсэн нийт 15 багш, дасгалжуулагч оролцож байгаа юм.
Сургалтыг МХБХ-ны Техникийн хэлтсийн заавар чиглэлийн дагуу Азийн хөл бөмбөгийн холбооны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч Э.Ганзориг удирдан явуулж байна. Энэхүү сургалт нь Э.Ганзоригийн энэ онд удирдан явуулж буй гурав дахь “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт юм.
Өнгөрсөн жил “Үндэсний цом” тэмцээн болсон Хөвсгөл аймгийн ногоон талбайд оролцогчид практик хичээлээ хийх бөгөөд сургалт 28-ны баасан гарагт өндөрлөнө.
Эх сурвалж: МХБХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.