НИЙГЭМ

Парламентын сэтгүүлчид Төрийн ордонд БОЙКОТ хийлээ

Өнөөдөр /2020.08.26/ Төрийн ордонд парламентын сэтгүүлчид нэгдэн, бойкот зохион байгууллаа.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд манай улсад Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод буй. Үүний дараахан сэтгүүлчдийг Төрийн ордоны хоёр давхраас цааш нэвтрэх эрхийг хязгаарласан юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдээс мэдээ, тодруулга авах гэсэн сэтгүүлчдийг Төрийн ордоны хоёр давхрын коридорт “хашдаг” зохицуулалт хэрэгжээд хагас жил гаруй хугацааны нүүр үзэж байна.

Энэ нь УИХ-ын гишүүдийн өрөөнд орж шаардлагатай асуултад хариулт авах, тодруулга бэлтгэх сэтгүүлчдийн боломжийг хааж байгаа юм. Угтаа ард иргэдийн мэдээлэл авах эрхэнд халдаж буй үйлдэл билээ.

Сэтгүүлчид УИХ-ын хаврын болоод ээлжит бус чуулганыг хаалттай байдлаар, зөвхөн дэлгэцийн цаанаас харж мэдээлэх журмаар сурвалжилсан. Энэ байдлыг зарим УИХ-ын гишүүд хэвээр нь үлдээх саналтай байгаа тухай мэдээлэл ч яригдаж буй.

Ийнхүү өнөөдөр парламентын сэтгүүлчид микрофон болон ажлын үнэмлэхээ газар тавьж, УИХ-ын үйл ажиллагаа сурвалжлахаас ТАТГАЛЗЛАА.


Н.СУГАР: ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ БОЛОМЖ ХУМИГДМАЛ БАЙНА

NTV ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧ Н.СУГАР: Сэтгүүлчдийн хөлийг хорьж Төрийн ордонд нэг цэгээс өөр газар явуулахаа больсон нь “хүссэн зүйлээ асуухыг нь хорьж байгаа” хэрэг юм. Сэтгүүлчдийн асуухыг хүссэн зүйл нь ард түмний мэдэхийг хүсэж байгаа зүйл. УИХ-ын гишүүд, улстөрчид өөрийн хүссэн зүйлээ л ярина. УИХ-ын гишүүнээс өөрөөс нь зөвшөөрөл авах гээд өрөө рүү нь явахаар заавал нэг харуул дагадаг. Хоригдлыг хонгилоор хянагч дагадаг шиг л.  Иргэдэд мэдээлэл хүргэх боломж хумигдмал байна.


Г.МӨНХТУУЛ: “COVID-19”-ИЙГ ДАЛИМДУУЛААД СЭТГҮҮЛЧДИЙН ЭРХИЙГ ЦААШИД БООМИЛОХ ХАНДЛАГА АЖИГЛАГДСАН-

25-Р СУВАГ ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧ Г.МӨНХТУУЛ: “COVID-19”-тэй холбоотойгоор сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхийг хязгаарлаж байна. Хөл хорионы хатуу дэглэм үйлчилж байгаа учраас бид нэг хэсэг хүлээцтэй хандсан. Гэвч сүүлийн үед ээлжит бус чуулган эхлээд үйл ажиллагааг нь ажиглаж байхад УИХ-ын гишүүд өөрсдөө дэглэмээ зөрчиж, хоорондоо 1.5 метрийн зайтай суух нь байтугай нийлээд юм яриад сууж байх жишээтэй. Тэр бүү хэл амны хаалт зүүх асуудал бүр огт байхгүй болсон. Гишүүд өөрсдөө ийм байхад сэтгүүлчид бид коридорын зөвхөн хойд хэсэгт хоригдоод байх шаардлага байна уу гэдэг асуудлын хөндөхөөс аргагүй байдал хүрч байна. Сүүлийн 23 жилийн хугацаанд парламентын мэдээ сурвалжилж байгаа сэтгүүлчийн хувьд ийм байдлаар хэвлэлийг хязгаарлаж байсан түүх байхгүй. “COVID-19”-ийг далимдуулаад цаашид энэ байдлаа хадгалах гэсэн хандлага ажиглагдаад байгаа.


Н.ӨНӨРЦЭЦЭГ: ТӨРИЙН ОРДОНД СЭТГҮҮЛЧ ШОРОНГИЙН ХОРИГДОЛ ШИГ АЖИЛЛАЖ БАЙНА-

“ZARIG.MN” САЙТЫН ЭРХЛЭГЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ: Нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байгаа. Үүнд маш хүлцэнгүй хандаж хагас жил шахуу Засгийн газраас гаргасан хязгаарлалтыг мөрдлөө. Өнгөрсөн хугацаанд сэтгүүлчид Төрийн ордонд ямар ч зөрчил гаргаагүй. Сүүлдээ сэтгүүлчид ярилцлага өгөх дуртай гишүүдийг хүлээдэг үүрэгтэй болчихлоо. Орой телевизийн мэдээгээ ижилхэн мэдээ цацагддаг. Олон талын өнцөг, эх сурвалжтай сэтгүүл зүйн чөлөөт зарчмыг биелүүлж чадахгүйд хүрлээ. Энэ асуудлаар УИХ болон Засгийн газрын хэвлэлийн албанд удаа дараа хандсан тодорхой хариу өгөөгүй байна. Төрийн ордонд хэвлэлийн эрх чөлөө хашигдмал, боогдмол байдалтай байна. Нэг гишүүнээс ярилцлага авах гэхээр Төрийн ордны хамгаалагч биднийг шоронгийн хоригдлын харгалзагч шигээр дагаж явдаг нөхцөл байдал ажиллаж ирлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irged
Irged
2020-08-26 14:09

Bugsnii nvhnvvdee ta nar dandaa ardchilsan namiin zahialgaar ali neg yls turcdiin ner turiig gytaaj harluulj bichdeg biz dee ulsuj vheh geed bnu ard tvmnii neriig barchijee bas ene bdlaa zogsoo ta nar

Mongoljin
Mongoljin
2020-08-26 14:12
Reply to  Irged

Bi iim bh ni zuw gej bodoj bna gvtgej bihehee boli ard tvmend vnen zuw medeelel ugch suraarai

Irged
Irged
2020-08-26 14:10

yagaad bnaa

Кса
Кса
2020-08-26 14:15

Гэрт нь очоод ярилцлага авч байгаач. Та нарт бол давхар давхар боломж ШААнс шүү дээ, уг нь.

Zochen
Zochen
2020-08-26 14:46
Reply to  Кса

setgvvlch diin tsaling bi undur awdag gej sonsoj bsan ta naraas tatwar awdaguu awdaggvi ymu tee te

Зочин
Зочин
2020-08-26 14:56
Reply to  Zochen

Захи�##�гат сурв�##�жлагч нэртэй бөөснүүд их болсон.тэд мөнгө төлбөл амьд хүний үхсэн болгож,үхсэн хүнийг амьд гээд бичиж ард түмний тархийг угаасаар олон жил болсон төдийгүй бүгд УИХГ,Сайд энд тэнд бөөн дарга нар болчихсон явж байгаа шүү!!!

Olon niit
Olon niit
2020-08-26 14:54
Reply to  Zochen

Yalangya T9 iinsetgvvlchid bolon t9 iig shvvhed uduuch saidaa dandaa har baraan medee tsats#ag gvtgeleg yawagdaj bna enhbayar udardaj bdag

Зочин
Зочин
2020-08-26 16:18

Ёс ёмбогор, төр төмбөгөр

зочин
зочин
2020-08-26 17:01

сэтгүүлч гэж худ�##� сенсац хөөсөн ажилгүй улс, асуудлыг дэвэргэж иргэдийн сэтгэл зүйгээр тоглодог. энэ нь тэдний бизнес болсон, ха�##�тын гэрээнээс х�##�ьсан. Өнөрцэцэг мэтийг харахаас дургуй хүрмээр, тогтоосон дүрмийг барьж ажилла

Холбоотой мэдээ

Back to top button