Сурвалжилга, Нийтлэл

ТОДРУУЛГА: Унаач хүү доголсон морьтойгоо хамт уралдаанаас тасарч үлдсэн үү

Баяр наадмын өдрүүдэд унаач хүүхдүүдийн тухай олны анхаарлыг татсан хэд хэдэн мэдээлэл тархаж, иргэдийг нэлээдгүй шуугиулаад амжсан. Тухайлбал, Хүй долоон худагт оройн 23 цагийн орчимд, унаач хүүхэд ганцаараа морио хөтлөөд явж байсан гэх мэдээ сошиал орчинд түгсэн юм. Бариандаа ороогүй байхад нь хүүгийн гэр бүл морьтой нь хаяад явсан хэмээсэн байв.

Уг асуудлын талаар иргэн Б.Билгүүндалай долдугаар сарын 11-нд өөрийн цахим хуудсандаа,

 “Наадаж цэнгэчхээд унаач хүүхдээ, морьтой нь хаяад явчихдаг юм биш биз дээ, уяачаа? Өнөөдрийн их насны морьдын уралдаанд яваад морь нь цуцаад үлдсэн хүү өдий 23.50 цагт Хүй долоон худагт орхигджээ.  Уралдаанаасаа хоцорч, морь нь цуцаж үлдсэн хүү явсаар иртэл шөнө болчхож, наадам тараад, эзгүй үлдсэн байна.

13 настай хүү эцсэн морио хөтлөөд уйлж явахад нь иргэн Д.Эрдэнэтогтох олж, 102, 108 дугааруудад дуудлага өгсөн аж. Тэр дагуу ГБХЗХГ, Цагдаагийн алба хаагчид хүүд тусламж үзүүлэхээр замд гарч байгаа юм байна. Морио аргамжиж үлдээгээд хүүг аваад явъя гэхэд "морь алга болчихвол би өрөнд орно ш дээ" гээд хүү явахгүй хэсэг хугацаанд аргаа олж ядсан талаар Д.Эрдэнэтогтох холбогдлоо. Тэр дагуу 108 дугаарт дуудлага өгтөл "яг одоо баг гарч байна" гэсэн мэдээлэл өглөө. Хүү сайхан сэтгэлт хүнтэй таараагүй бол энэ харанхуй шөнө юу ч болоо билээ, яаж ч айж ичээ билээ бурхан минь” гэж бичсэн байна.

Бид чухам юу болсон талаар тодруулахын тулд  НГБХЗХГ-ын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатартай холбогдлоо.

-Их насны морьдын уралдааны үеэр 13 настай унаач хүүхэд ганцаараа хоцорч, морио хөтлөөд шөнийн 23 цагийн үед Хүй долоон худагт явж байсан гэх мэдээлэл бий. Танай байгууллагад үүнтэй холбоотой дуудлага ирсэн үү?

-Манайд долдугаар сарын 11-ний орой дуудлага ирсэн. Бид даруй очиж, хүүг морины гал дээр, гэр бүлд нь хүргэж өгсөн. 14 настай эрэгтэй хүүхэд морьтойгоо хамт шөнийн 23 цагт явж байсан гэдэг нь үнэн.

-Унаач хүү ямар шалтгаанаар шөнө ганцаараа явж байсныг тодруулсан болов уу?

-Зарим хэвлэлээр “барианд ороогүй байхдаа гээгдэж, эцэг эх нь хаяж явсан” гэх худлаа мэдээлэл түгсэн байна лээ. Үнэн хэрэгтээ хүү уралдсаар бариандаа орж ирсэн байгаа юм. Гэвч мориных нь хөл доголсон байдалтай, явахад хүндрэлтэй болсон байсан. Харин ээж, аав нь хүүхдээ араас өөрөө хүрээд ирэх байх гэж найдаад яваад өгсөн юм билээ. Хүү морио хайрлаад хол явж завдалгүй тэр хавьд үлдсэн байсан.

Их насны морьд Үндэсний их баяр наадмаар хамгийн хол буюу 25 км-ийн зайд уралддаг. Энэ жил уг төрөлд 365 хүлэг бүртгүүлснээс 271 нь шандсаа сорьсон. Энэ олон морины ард унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал жил тутам хөндөгддөг. Дээрх явдал морио унуулсан уяач болон эцэг эхчүүд унаач хүүхэддээ анхаарал халамж хэр тавьдаг талаар бодолхийлэхэд хүргэж байна. Гараанаас бариа хүртэл уралдааны явцыг хянах бус унаач хүүхэд бүрийн аюулгүй байдалд анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг харууллаа.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-15 04:49

Viagra Y Cialis Dosis Cialis 20 Mg Provera Delivered On Saturday [url=http://cialibuy.com]order cialis online[/url] Cyalis Livraison Rapide

Холбоотой мэдээ

Back to top button